Орон нутгийн замд гурван хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

  

2018 оны Нэгдүгээр сарын 10-ны пүрэв гаригт Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 351 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирч, есөн хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ.  

Тухайлбал Өвөрхангай аймгийн нутаг Нарийн тээл сумын нутаг “Шаргын гүүр” гэх газар T.Pruis маркийн автомашин "Honda Fit" маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч О, Н нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослыг аймгийн цагдаагийн газарт тус тус шалгаж байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 зөрчлийг илрүүлэн саатуулсан байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд нэг жилийн хугацаагаар хасч, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэв.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top