Мах экспортлох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

2018 оны 01 сарын 11

МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбек Улсад суугаа өргөмжит консул Абдугафур Рахимов, БНУУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Мал эмнэлгийн хорооны Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын орлогч дарга Даниев Гапур Шамахматович нарыг хүлээн авч уулзлаа. 

Тус уулзалтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбек Улсад хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох талаар ярилцаж, мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийхээр харилцан тохиролцов. Н.Цагаанхүү шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх талаар Монголын махны холбоотой хамтарч ажиллахыг холбогдох хяналтын газруудад үүрэг болголоо.

Аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийснээр Монгол малын махыг  Бүгд Найрамдах Узбек Улсад экспортлох шинэ боломжийг  нээж өгөх юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top