УИХ-ын гишүүдийг талцуулан чуулганы хуралдааныг хаалттай хуралдуулаад БНСУ-д Элчин сайдаар томилогдсон Б.Хурцтай холбоотой дуулиан намжаагүй байна. Б.Хурцыг Элчин сайдаар томилж байхтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Хурцтай холбоотой санал, гомдол ирүүлсэн иргэдийг оролцуулан УИХ-ын гишүүний хувиар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан ч тусыг эс олсон. Хошууч генералтай холбоотой асуудлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ нь иргэдийн санал, гомдол юм. Д.Энхбат агсны ар гэрийнхэн, “Херо энтертаймент”, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан гурван этгээдийн ар гэрийнхний гээд 10-аад гомдол байгаа юм. Б.Хурцтай холбоотой санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нэр бүхий иргэдээс 10 орчим өргөдөл, гомдол ирсэн. Тэднийг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүллээ. Иргэдийн өргөдөл гомдлын дагуу хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд эргэж албан бичгээр өгөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ. БНСУ-д Элчин сайдаар очсон Б.Хурцтай холбоотой "хэрэг"-ийг Прокурор хэрхэн шийдвэрлэх нь сонирхолтой юм. Бараг хэрэгсэхгүй болгох биз ээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 9 )
Энэ элбэгдоржийн үед голдуу эвгүй хүмүүст янз бүрийн цол шагнал хамаагүй өгсөн байх юмаа жнь энэ хурц гм,
uls turchid. uls oron samarsan mud ve udamig chini huvi zaya sanararna . Hurtsig batalasan bol yavuulaach , ug ni amerik yavuulasan bol ulsad hereg boloh bh shvv
Дуулиантай хэрэг болгон прокурор дээр очоод улс төрчидийн захиалгаар замхардаг,эсвэл хүчингүй болдог,эсвэл хоног хугацаа авахын тулд буцаагаад шүүх рүү шилжүүлдэг гэх мэт их амархан шийдвэрийг гаргадаг газар шүү дээ.Хурцыг бариад хорьчиж чадахгүй,Харин Н.Энхбаярыг бол барьж хорьж чадна.Ингэхээр Шүүх прокурорын ажилд улстөр байнга хутгалддаг гэдэг нь ойлгомжтой.
Элчин сайд болсон юм уу.Нөгөө ерөнхиытөгч гуай итгэмжлэх жуух бичгэн өгөөгүй гээд байсан .яасан.бас л жүжиг үү?
Тэр бол угаасаа л ойлгомжтой шүү дээ, Прокурор гэж нэг сайхан тушаа болсон Хэргийг шийдүүлдэггүй Эрх мэдэлтэн байх юмаа, Хэвлэл мэдээллээр дандаа л Прокурор дээр очоод тэгсэн ингэсэн гацсан буцаасан гэдэг болсон байна ш дээ
Prokurpr.iig.soliochee.Elbegdorj.hurts.naryn.gar.huluud.yagaad.ch.zuv.shiidehgui.hulgaichiig.ham.hulgaichaar.ni.shal;guul;ahaar.yu.ch.uurchlyugduguizochin
ХЭРЭВ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВОЛ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ПРОКУРОР ТЭДНИЙ ГАРТ ОРСНЫ ШИНЖ МӨН
Энэ нэг мантуу шиг пизда тагнуулч юм гэнэ буруу хойшоо тэгээд Солонгост очоод элчин нэрээр хулгай хийлгэхээр Баттулга томлино доо хулгайчуудад ичих булчирхай байх биш