Тэтгэврийн зээлийн 12 хувийн хүү хэзээнээс хэрэгжих вэ?

2018 оны 01 сарын 11

ZINDAA.MN сайт эрхэм уншигч, хэрэглэгч та бүхэндээ "Цэнэтэй асуулт, Үнэтэй хариулт" буланг тогтмол хөтлөн хүргэхээр боллоо. Энэ булангаар иргэдийн мэдэхийг хүссэн аливаа асуултад хариулт өгөх юм. Ингээд эхний асуултдаа хариулж байна.


АСУУЛТ: Энэ оноос  эхлэн төрөөс тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах бодлого барьж, зээлийн хүүг 12 хувь болгон бууруулахаар болсон. Энэ нь яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Мөн өмнө нь 18 хувийн хүүтэй зээл авсан иргэдэд энэ хөнгөлөлт үйлчлэх үү?

 

ХАРИУЛТ: Өнөөгийн байдлаар тэтгэврийн зээлийн хүү хугацаанаасаа хамааран хоёр өөр байгаа. Тухайлбал, урт буюу зургаан сараас дээш хугацаатай зээл 18 хувь, богино буюу зургаа хүртэлх сарынх нь 15 хувийн хүүтэй байна. Гэхдээ энэхүү хүү багатай, богино хугацааны зээлийг  нийт тэтгэвэр авагчийн наймхан хувь нь авчээ. Тэгэхээр 92 хувь нь өндөр хүүтэй зээл авдаг гэсэн үг. Үүнээс иргэд урт хугацаатай зээл хүсч байгааг харж болно.

Тиймээс иргэдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголбанк, арилжааны банкуудын хооронд тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санамж бичиг байгуулсан. Ингэснээр талууд зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй юм.

Үүний үр дүнд тэтгэврийн зээлийн нэг жилийн хүүг хугацаанаас хамааралгүй 12 хувь болгосон. Мөн сарын тэтгэврийн 70 хувьд нь зээл олгон, үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч cap бүр авна. Өөрөөр хэлбэл иргэн тэтгэврээ 100 хувь банкинд барьцаалахгүй гэсэн үг. Жишээлбэл, 251.000 ₮-ний тэтгэвэр авдаг иргэн сард 175700₮ банкинд төлж, үлдсэн 75300₮-ийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулах боломжтой болж байна.

Урьд нь өндөр хүүтэй зээл авсан иргэд хугацаа нь гүйцээгүй байсан ч өмнөх зээлээ төлчихөөд 12 хувьтай зээлд хамрагдаж болох юм. Одоогоор банкуудаас олгож байгаа тэтгэврийн зээл 12 хувь болоогүй байна. Энэхүү хөнгөлөлт ирэх хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ гэдгийг салбарын сайд нь дуулгасан.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bnhy(139.5.217.107) 2025 оны 03 сарын 13

Er n abah yostoi mungund hyy bodood bhda yadag bn hyygyi uguu dyrakyyd uursnu heden ter bym ar idej bj.

1  |  0
Зочин(103.212.116.172) 2025 оны 03 сарын 13

Манай зээлийн нөхцөл ард иргэдэд хүндээр тусахаар хийгдсэн байдаг учир өндөр настан тэтгэврийн хөгшчүүлийг цөхрөнгий нь барж байна.12 хувь болгосон ч ялгаагүй

1  |  0
Top