Японд нэгэн сонирхолтой зүйл болжээ. Японы сансрын нисгэгч Норисигэ Канаи өнгөрөгч оны 12 дугаар сарын 19-нд олон улсын сансрын станцад очсон байна. Түүнд итгэмээргүй явдал тохиолдсон бөгөөд тэрбээр гурван долоо хоногийн дотор 9 сантиметрээр өндөр болсон гэнэ.
Энэ тухай Норисигэ Канаи өөрийн твиттер хуудсаараа анх олон нийтэд мэдэгджээ. Тэрбээр “Өглөөний мэнд, та бүхэнд нэгэн ноцтой мэдээг хуваалцаж байна. Би сансарт ирснээсээ хойш 9 сантиметрээр өссөн ба багаасаа гурван долоо хоногийн дотор хамгийн өндөр болсон нь боллоо” хэмээн бичжээ
Сансрын нисгэгчид сансарт аялахдаа хоёр сантиметрээр л өндөр болсон тохиолдол байдаг аж. Харин Канаид тохиолдсон шиг явдал өмнө нь болж байгаагүй гэнэ.

Б.Янжиндулам
www.zindaa.mn
www.stuff.co.nz

Сэтгэгдэл ( 0 )