Улс орнууд Хятад улсын зах зээлд албан ёсоор гаргахын тулд олон том шалгуур шүүлтийг давж байж гаргадаг билээ. Хятадад энэ жилиин хувьд нийт 5 гадаад кино гарах албан ёсны эрх авсан байна. Эрх авсан киноноос дөрөв нь Америкийн кино, нэг нь Монголын “ААВ” уран сайхны кино аж. Ийнхүү Монгол кино анх удаа Хятад улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч байгаа юм.
“Аав” киноны гол дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглодог. Уг кино нь “Mongolian Academy Awards-2015” наадмын “Шилдэг кино”-гоор шалгарч, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг тус тус хүртэж байсан юм.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )