Нуурын усанд живсэн хүмүүсийн хоёр нь нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Ховд аймгийн Мөст сумын Хаг нуурын мөс цөмөрч, дөрвөн хүн машинтайгаа живсэн осол өчигдөр гарсан.Тэд “УАЗ-469” машинтай явж байжээ. Живсэн дөрвөн эрэгтэйн хоёр нь эсэн мэнд гарч, хоёр нь нас барсан байна. Онцгой байдлын аврагчид талийгаачдын цогцсыг өнөөдөр 10:00 цагт олж, машиныг нь 13:30 цагийн орчимд гаргаж авсныг албаныхан мэдээлэв.

Живж, осолдсон иргэд 33-60настай, Ховд аймгийн Мөст сумын уугуул хүмүүс байжээ.Ховд аймгийн Онцгой байдлынхан осолдсон тухай дуудлагыг өчигдөр оройн 20:55 цагт хүлээн авч, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр аврах ажиллагааг явуулжээ.

Онцгой байдлын ерөнхий газраас ес эхэлсэн ч өмнөх жилүүдтэй харьцуулахад гол мөрний ус бүрэн хөлдөөгүй байгааг тул хол замд зорчихдоо анхааралтай байхыг сэрэмжлүүлж байна.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top