Тодруулга: Шатахууны үнэ өсөөгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Шатахууны үнэ өсвөл дагаад гурил, будаа, талхнаас эхлээд өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсдөг. Тиймээс импортын шатахуунаас эдийн засаг хараат болж байгаа юм. Зарим шатахуун түгээх газарт үнэ өссөн хэмээн мэдээлэх болов. 

Image result for МҮЭХ амгаланбаатар

Үүний дагуу Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас шатахууны үнийн талаар тодрууллаа.

 “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан шатахууны үнэ тарифыг зохицуулах, үнийн зөвлөл өчигдар хуралдсан. Энэ үнийн зөвлөлд МҮЭХ-ны төлөөлөл орж ажилдаг. Энэ үнийн зөвлөлийн хүрээнд МҮЭХ-ны зүгээс шатахуун тослох материалын үнийг нэмэх нөхцөл Монгол улсын хэмжээнд өнөөгийн хувьд байхгүй гэдгийг албан ёсоор илэрхийлсэн. Шатахуун импортлогч, борлуулагч компануудын хүрээнд нэгдсэн шалгалт оруулж байгаа. Ер нь ийм нөхцөл байдал үүссэн юм уу, нөөц нь ямар байна, шатахуун импортлогч, борлуулагч компануудын ашиг орлого ямар байгаа талаар нөхцөл байдлыг судлах ажлын хэсэг болох ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, МҮЭХ, Уул, уурхайн яам бусад төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсгийг 14 хоногийн дотор ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд үнэ нэмэх ямар нэгэн асуудал гарвал шатахуун борлуулах эрхийг нь цуцлах үүргийг үнийн зөвлөлөөс бүх борлуулагч компаниудад өгсөн” гэв.

 

Э.Цэрэнлхагва

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top