Татвар нэмснийг эсэргүүцэж МҮЭХ жагсаал хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөлөөс шуурхай шийдвэр гарсны дагуу МҮЭХолбоо мэдэгдэл хийлээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос бүтэн жилийн хугацаанд явуулсан үйл ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байгаа учир МҮЭХолбооны гишүүн байгууллагууд, гишүүдийн зүгээс эсэргүүцлийн жагсаал, цуглааныг орон даяар ирэх баасан гаригт 12-14 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хийх аж.

Тус жагсаалаар долоон төрлийн татвар нэмэгдүүлсэн, тэтгэврийн насыг нэмэх , нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг цуцлах зорилготой юм. Мөн иргэд хөдөлмөрчид, дэмжигчид жагсаалд оролцож болох аж. Жагсаалд урьдчилсан байдлаар 15 мянга гаруй гишүүн оролцоно.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөхийлөгч Х.Амгаланбаатар  “Татвар нэмсэн, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмсэн асуудал улс төрийн намуудад нэлээн том сэдэв болсон. Тэгэхлээр МҮЭХ энэ асуудал дээр жилийн өмнөөс анхаарал хандуулсан юм. МҮЭХ, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын валютын  сантай өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон үеэс хойш МҮЭХолбоо гуравдугаар сарын 5-наас хойш эсэргүүцлийн үйл ажиллагаа эхлүүлсэн. 2017 оны тавдугаар сарын 1-ны өдөр Улс орон даяар бид эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулж мөн хэлэлцээр эхлүүлсэн юм.

Хэлэлцээрийн хүрээнд иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалдаг, төлөөлдөг байгууллагын хувьд бид долоон төрлийн татварын нэмэгдэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар, УИХ-ын түвшинд эргэж харж, тодорхой зөв шийдвэр болгож гаргая гэдэг тохиролцоонд хүрсэн юм. Тэгэхлээр тус тохиролцоо хэлэлцээрийн заалтууд үр дүнд хүрэхгүй байгаа учир нэгдүгээр сарын 12-нд эсэргүүцлийн жагсаал хийхээс өөр аргагүйд хүрлээ. Зөвхөн жагсаал цуглаанаар үйл ажиллагаа дуусаагүй. Хөдөлмөрийн хамтын маргааныг хэлэлцээрийн хүрээнд эхлүүлэх шийдвэр гаргасан. Уг маргааныг энэ тэмцлийн үйл ажиллагаагаар үргэлжлүүлнэ.

Гэхдээ зарим төрлийн татварыг МҮЭХолбоо хэлэлцээрийн хүрээнд дэмжиж байгаа. Ялангуяа онцгой албан татвар, архи тамхины хэрэглээтэй холбоотой татварын асуудал, хувь хүний орлогын албан татварыг зарчмын хувьд дэмжиж байна. Ямар хүрээнд дэмжиж байна вэ гэвэл  1.5 саяын цалин авч байгаа хүмүүсийн хэмжээнд биш энэ босгыг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Монголчуудын цалингын дундаж хэмжээ маш доогуур байна. Гэхдээ баялгын шударга хувиарлалтыг нийгэмд бий болгоно гэдэг зачмаар дэмжинэ. Яагаад гэвэл бид нийгмийн баялгыг шударга хувиарлана гэдэг зарчмыг үндэслэж өндөр орлоготой хүмүүсээс өндөр татвар авч нийгмийн түвшинд шударга хувиарлалтыг бий болгодог Олон Улсын туршлагыг бид хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.

Э.Цэрэнлхагва

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арчаагуй(103.26.195.206) 2025 оны 03 сарын 13

Манайхаас еер орон ингэж амлалтаасаа ухарсан бол шударга л босч байгаадаа! Монголчууд хэзээ ч эвтэй байж, еерсдийнхее телее тэмцэж чадахгуй улс... Учир нь хар амиа бодсон арчаагуйдээ л тэр байхгуйюу!

1  |  0
Зочин(150.129.143.157) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр тэмцэх гэж бгаа юм бол тэмцсэн шиг тэмц худлаа мөнгө хархаараа больдог наад явуургүй зангаа хая ард олон сүүлийн үед та нарт итгэл алдарч бгаа шүү МҮЭХолбоо Амгаланбаатар Бөөрөнхийлөгч өө Ард түмний төлөө гээд дахин сонгогдсоноо санаарай даа тэсэхэд улам л бэрх болоод бна шүү Утаа Татвар Тэтгэвэр цалин барааны үнийн өсөлт бензиний үнийн өсөлт гэх мэтийн зүйлд анхаарлаа хандуулаачээ МҮЭХ Эрхэм Амгаланбаатар Ерөнхийлөгч өө Нэр шигээ Амгалан бсаар байтал чинь ард түмэн олон нийт хэцүүдэх нь бна шүү Эцэсийн нь хүртэл Тэмц

1  |  0
Зочин(202.131.249.2) 2025 оны 03 сарын 13

AMLALTIIG NI SANUULAH HEREGTEI .....NUHEE UURSDUU UHLAA DAA SONGUULID ZARTSUULSAN MUNGUU HURDAN HED NUGALJ BUTSAAJ AVNA GEJ BODOJ BAIGAA BOL SANASANII CHINI GARZ!!!

1  |  0
Top