Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Р.Булгамаа нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийг эргэн сануулахад, Г.Номуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхины хэрэглэдэг тухай болон өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн юм.
Өмгөөлөгч Р.Булгамаа:
-Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хар тамхитай холбоотой далд гэмт хэргийн талаарх мэдээллийг анх цацсан. Энэ нь өөрийнхөө нэр төрийг ирээдүй, гэр бүлийн хүмүүсийнхээ нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл болсон юм. Магад Г.Номуундарь охин үнэ ярьсан уу эсвэл бусдыг гүтгэсэн үү гэдэг нь нийгмийн анхааралд байна. Охины асуудлаар Ц.Баасандорж өмгөөлчөөр ахлуулсан хуулийн баг ажиллаж байгаа. Охины бичлэгтээ ярьсан газар, хэрэгт холбогдсон этгээдүүд, тухайн нэр нь дурдагдсан хүүхдүүд байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоод байхад Цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Хэрэгт холбогдсон этгээдүүд өнөөг хүртэл Монголын хилээр орж ирээгүй. Мөн УЕП-ын газрын Өлзийжаргал нь хэрэг шалгалтын ажиллагаа дөнгөж эхлэх үеэр хэрэгт холбогдсон этгээдүүдийг өмгөөлж буруу ташаа мэдээлэл өгсөн. Хэрэгт холбогдсон этгээдүүд мөнгөтэй айлын хүүхдүүд байгаа учир хуулийн байгууллагуудад нөлөөлж байна уу гэх хардлагыг төрүүлж байна.
Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд нь Г.Номуундарь охиныг хүчирхийлснийхээ дараа ангийнх нь болон сургуулийнх нь хүүхдүүдэд энэ тухайгаа ярьж үүнээс болж хохирогч охин хоёр жилийн турш сэтгэл санааны дарамтад орсон. Охины хууль ёсны эрхийг хамгаалж, түүний аав оны өмнө Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан.
Өмгөөлөгч О.Чулуунчимэг:
"Г.Номуундарь охины хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн нэр бүхий гэрчүүд асуугдсан
Хүчирхийллийн хэрэгт холбогдсон хоёр этгээдээс өнөөдрийг хүртэл Цагдаагийн байгууллага ямар ч мэдүүлэг аваагүй. Холбогдох төрийн байгууллага хилийн хориг тавиагүйгээс гэмт этгээдүүд оргон зайлсан байж болзошгүй байна. Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, их дээд сургуульд орсон байсан. Охиныг бичлэг хийсний дараа хар тамхитай тэмцэх хэлтэсээс шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон"гэлээ.
Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 11 )
Зориг гарган илчилсэн болохоор хэрэг дарагдахгүйгээр шийдэгдэнэ гэдэгт итгэж л суухаас
Erunhiilegch hudulj chadahguishtee.Uuriinh ni huuhed ner holbogdoj bsan yum chin.
АНГУУЧУУДЫГ АНГУУЧИЛ
Erunhiilugch, erunhii said nar yu hiij bainaa! Dald hahuuli, heel hahuuliig zogsoono gej ner debshishsen bizdee? Odoo yagaad ene haraar mungu ugaadag uildeliig zogsoohgui bainaa! Uursduu esvel no baina uu? Ard tumeniig huuraad l baih uu?
охиныг дэмжиж байгаа шүү өөрийнхөө болон гэр бүлийнхээ нэр төрийн өмнө эрсдэл хүлээн байж үнэнийг өчиж байхад нуун дарагдана гэж байхгүй шүү
Цагдаагийн байгууллага энэ талаар юу ч дуугарахгүй байгаа нь энэ хэргийг бас л нуун дарагдуулах зорилоготой байна.Энэ асуудалд улс төрийн хүчин оролцож байгаа.Иймд цагдаа хүчний байгууллага хэний талд үйлчлээд байна вэ
zorigtoi ohin demjij bn
энэ хэргийг ард түмэн бүгд мэдсэн шүү нууж дарахгүй байхыг хүсий цагдаагийн байгуулага хурдан арга хэмжээ аваачээ ажилчин ангийн хүүхэд ийм хэрэг хийсэн бол өдөөд цааз авч байгаа ш дэ эний цаана албан тушаал мөнгө харагдаж байгаа шүү ЦЕГ ийн дарга аа эрхэм прокуророо
TSAGDAAGIIN BAIGUULLAGIIG ZORIGTOI UURCHLUH BOLJEEEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
TIGUULLGIIG ZORIGTOI UURCHLUH BOLJEE ENGIIN ARD TUMNII ASUUDLIIG ERDEE CH SHIIDHEE BOLIJEE! SAITAR BELTGEGDSEN HUMUUS SAYA UDIRDLAGAD N ORSON ENE TUHAI ANHAARAACHEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!