Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутагт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 9-ний өдөр өгсөн байна. Онцгой байдлын газар тухайн өдрийн 22:36 цагт дуудлагыг хүлээн авч шуурхай арга хэмжээ авчээ.
Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:41-03 цаг 53 минутад очин галыг унтраасан байна. Онцгой байдлын аврах баг утаажилтын бүсээс 10 том хүн, 8 хүүхдийг аюулгүй гаргаж ажиллажээ.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )