”Эрдэнэт”-ийн 51 хувь хэзээ барьцаанаас гарах вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг төрийнмэдэлд авах УИХ-ын тогтоолыг шинэ он гарангуут 100 хувь биелүүллээ. Ингэснээр Ази тивдээ том, дэлхийд томд багтах  “Эрдэнэт” үйлдвэр  төрийн мэдэлд бүрэн шилжиж байна. “Монгол зэс” компани олон улсын Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдсэн. Гэтэл. Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг гадаадын  банкны барьцаанд тавиад түүнийгээ тавьж туух дээрээ тулаад байгаа тухай мэдээлэл тархсаар.

Эрдэнэтийн 49 хувийг Монголын зэс компани худалдаж авсан асуудал өнөөдөр дуулиан дэгдээж байна. Тэгвэл төрийн мэдэлд байгаа 51 хувь нь гадаадын банкны барьцаанд орж бүр ч хүнд нөхцөлд байна . 2009 онд “Жаст” компанийн Батхүү гэгч  “Эрдэнэт”үйлдвэрийн 51 хувийг Засгийн газраар баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 сая ам долларын барьцаанд тавьсан гэдэг.

 “Жаст “ компани дампуурч, Ш. Батхүү зээлээ төлж чадахгүй нь тодорхой болов. “Жаст” компанид зэлсэн 109 сая доллар,  зээлийн хүүгээ олж авахын тулд Стандарт банк олон улсын Арбитрын шүүхэд хандсан бөгөөд  Арбитрийн шүүхээр Эрдэнэт үйлдвэр буруутай нь тогтоогдож эхний ээлжинд 58 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан байна. Энэ мөнгөний 10 гаруй сая доллар нь Эрдэнэт үйлдвэрээс 20 гаруй сая доллар нь Жаст группээс гарсан. Зээлийн эргэн төлөлт, хүү, торгууль,алданги, хуулийн компаниудын болоод шүүхийн зардал зэргээр цаашид 75-100 сая төгрөг төлөхөөс өөр аргагүйд хүрээд байна. 
Дараагийн шатны шүүх хурал 03 сарын 20 д зарлагдсан байна. Төрийн өмч бодлого зохицуулалтын газрын дарга Ням.Осорын хэлснээр Эрдэнэтийн 51 хувийн асуудал олон улсын шүүх дээр байгаа. Асуудал өөрөө нууцын зэрэглэлтэй учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй, тодорхой мэдээлэл ч байхгүй гэнэ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд л мэдэж байгаа аж.  Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь хэзээ гадаадын банкны барьцаанаас гарахыг хэн ч хэлж мэдэхгүй байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зайлаа дээрэмчид (103.212.119.124) 2025 оны 03 сарын 13

Барьцааа ч гэх шиг инээдтэй. Эрдэнэтийн 51% бас авах санаатай уу ХҮЗҮҮГҮЙ дээрэмчний бүлэглэл!!!!!!!! Баяр, Жаст, Хүзүүгүй нар чин нэг Бүлгийн дээрэмчид биз дээ. 51 хувьд бүү санаа зов ДЭЭРЭМЧИДЭЭ!! Та нар авч чадахгүй. Ард түмэн өгөхгүй.

1  |  0
Шоронсайхан(66.181.191.218) 2025 оны 03 сарын 13

Сугар, Ганзориг нарыг барьж хорь

1  |  0
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

СУГАР ОЧИРХҮҮ ГАНЗОРИГ ЖАСТ БАТХҮҮ С БАЯР МАН-н НӨХДҮҮД ОЛЖ АВЧРААРАЙ. ОДОО ҮҮНИИ АРААС ЯВАХ ЁСТОЙ ШҮҮ

1  |  0
ТТТ(124.158.111.6) 2025 оны 03 сарын 13

С.Баяр, Сугар хоёроос асуу даа.

1  |  0
Top