Домогт генерал М.Зайсановын мэндэлсний ойг мартаад өнгөрөх үү

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

 

Дайны жилүүдэд онцгой гавьяа байгуулсан алдар гавьяатнуудаа сүүлийн үед тэр бүр ойшоогүй байх шиг. Алдар гавьяаг нь мөнхжүүлж залуу үедээ мэдүүлж, таниулах тухайд дорвитой алхам хийхгүй байгаа нь нууц биш. Өнөө жил л гэхэд тэртээ Халх голын байлдаан, гоминдааны эсрэг тулгаралтанд онцгой гавьяа байгуулсан нэгэн эрхэм хүний мэндэлсэний 110 жилийн ой тохиож буй. Домогт хошууч генерал М.Зайсановын тухай нэгэн цагт шагшин биширч, эрэлхэг гавьяаг нь бахдан магтаж байв. Харин шинэ залуу үеийнхэн түүний тухай бараг мэдэхгүй биз. Тэрээр Монгол оронд төрөөгүй ч Монголын төлөө байгуулсан гавьяатай, дурсагдах алдартай хүн юм.

 М.Зайсанов 1908 онд одоогийн Казахстан Улсын Зайсан дүүргийн нутагт төржээ. Анхны нэр нь Хамза, овог нь Зайсан байжээ. Октябрийн хувьсгал ялж, хөл үймээнтэй байсан жилүүдэд айлын нутагт гээгдсэн өнчин нялх хүүг цагаантнууд Монголд авч иржээ. Улмаар Шеруши хошууны нөлөө бүхий хүн А.Райсхан үрчилж авч, эрдэм номтой эрийн цэнд хүргэсэн байна.

Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуулийн дэргэдэх хошууны ажилчдыг бэлтгэх курс, Оренбургийн нисэхийн дунд сургуулийг тус тус төгсжээ. 1939 оны эхээр эх орондоо ирж, маршал Х.Чойбалсангийн тушаалаар Улаанбаатар дахь Сонгины нисэх хүчний сургуулийн эскадрилийн даргаар, тун удалгүй Монголын Нисэх хүчний даргаар томилогдон «Бригад командлан захирагч» цол хүртжээ.

1939 оны 5 дугаар сард Японы эсрэг байлдаанд, 1944-1945 онд Гоминданы дээрэмчдийн эсрэг байлдаанд нисэх хүчнийг удирдан оролцсон байна.  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 тоот тогтоолоор нисэхийн хошууч генерал цолоор шагнуулжээ.
Дайны дараах жилүүдэд энхийн хөдөлмөрт шилжиж, хэсэг нөхдийнхөө хамт Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд ажиллаж байжээ. Тэрээр 1967 онд нас барсан байна.

Авьяаслаг нисгэгч, эрэлхэг байлдагч, төр, нийгмийн зүтгэлтэн М.Зайсановын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор 1981 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон аж. Харин энэ жил тохиох 110 насны ойн хүрээнд улс болон аймгийн хэмжээнд ямар нэгэн арга хэмжээнүүд зохион байгуулах эсэх нь хараахан тодорхойгүй байна. 

Түүний баатарлаг үйлсийг мөнхжүүлэх зорилгоор 1981 онд Монголын Ардын Армийн 60 жилийн түүхт ойг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтан гадас” одонт 10 жилийн дунд сургуулийг М.Зайсановын нэрэмжит болгожээ. 

Энэ домог болсон нисгэгчийн талаар олон гайхалтай дурсамж байдаг. М.Зайсанов Маршаллын гүүрэн доогуур сөнөөгч онгоцоороо гарч байсан гэдэг. Тухайн үед одоогийнх шиг ийм гүүр байгаагүй. Багавтар л гүүр байж. Тэгэхээр М.Зайсанов бол тухайн үедээ ур чадварын хувьд ЗХУ-ын баатар нисгэгчдээс дутахгүй нисгэгч байсан хэрэг. 

 

Мөн түүний бөмбөгдөгч онгоцны штурман байсан Галдан гэх хүн 1970-аад онд найзтайгаа хуучилж суугаад хэрхэн “Гандий юу” хочтой болсоноо хүүрнэж байсан гэдэг. 

Тэд нэг удаа дайсныг бөмбөгдчихөөд буцаад нисэж явахад М.Зайсанов дарга нь Галдаан нэг дуу гаргаач гэж. Тэгэхэд нь мань эрийн толгойд Монгол ардын дуу “Гандий юу мод” л орж ирж. Ингээд “Гандий юу модондоо...” гээд дуулжээ. 

Тэгэхэд эскадрилийнх нь бүх нисгэгчдийн холбоо нээлттэй байсан учир бүгд сонсож. Ингээд л "Гандий юу" Галдан гэх болсон аж. 

Галдан гуай хуучлахдаа дайсныг бөмбөгдчихөөд буцаж буудалдаа буугаад савхин дээлэндээ гарсан сумны нүхээ тоолдог байснаа ч ярьдаг байж. Тэгэхэд М.Зайсанов генералын дээлэнд хэдэн арван сумны нүх онгойж байдаг байсан гэж хуучилжээ.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монголхүү(66.181.161.75) 2025 оны 03 сарын 13

энэ хүний үр ач нар нь одоо хэр нь монголын хагжилд хувь нэмрээ оруулсаар байгаа.нисгэгч мэргэжлийг нь өвлөн авсан хүмүүс бий

1  |  0
zochin(64.119.21.174) 2025 оны 03 сарын 13

Энэ дор сэтгэгдэл бичсэн хүн юу мэдэх вэ дээ Тухайн үед энэ хүний байгуулсан гавьяаг үнэлүүлэх гээд хэлмэгдэх дөхсөн хамаатан садангууд ямар сайн даа үр хүүхэдийг нь хойшоо гаргасан гэсэн ийм л тамын тогооны үлгэртэй байсан шүү дээ Одоо ч гэсэн дээ гэмгүй хүмүүсийг элдвээр бичээд байна. Цагаа болоход энэ хэдэн хасгууд л тэмцэнэ Хятадын гоминдааны эсрэг буу барьж тэмцсэн хүн Оспан гэдэг хүн байсан гэж түүхэнд байдаг л юм байна Түүхэнд энэ хүний нэрийг барьж хулгай дээрэм хийсэн нөхдүүдээр энэ хүний тэмцэлийг харлуулах сонирхол туухайн үед байсан бололтой

2  |  0
халх(202.126.89.3) 2025 оны 03 сарын 13

баян-өлгийн новшийн хасгууд Монгол улсын төлөө зүтгэсэн энэ аугаа баатрыг огт тоодоггүй, мөн эрэлхэг баатар БНМАУ-ын баатар Экейг ч үзэн яддаг бузрууд шүү. харин монгол руу довтолж энгийн номхон олон монгол иргэдийг хядсан оспаныг баатар гэж шүтдэг пиз дакууд .

1  |  3
иргэн(202.21.106.108) 2025 оны 03 сарын 13

Энэ хүний үр ач хамаатан садангийн хүмүүс дурсамж бичихгүй юм байх даа

1  |  0
зочин(122.201.24.103) 2025 оны 03 сарын 13

МУ-ын Баатар цол олгох ёстой хүний нэг гэдэг л байсан даа хөөрхий.

2  |  0
Top