УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүний эд, эрхтний наймаа бий болох зэрэг эрсдэлүүдийг хаах талаар төсөлд хэрхэн тусгасан, донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба донорын эрхтэн хуваарилахдаа танил талдаа үйлчлэх явдал гаргахгүй байхад хэрхэн анхаарах талаар лавлаж байлаа.
Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга, хүний эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой бүх эрсдэлүүдийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан болохыг онцолсон юм. 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзсан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад өгөх эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн амь насаа алдсан иргэн хэдийгээр эрхтнээ шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байсан ч эд, эрхтнийг шилжүүлэн суулгахын тулд ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авах заалт оруулжээ.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Монголын эрүүл мэнд сайн чанартай болчихвол гадаадад эмчлүүлэгчдийн тоо буурах л байх.Хаанаас авсан тоо болохоор буурсан гээд байгаа юм.
Цөөрсөнийг хэн тоолсон юм Солонгосын эмнэлэгт хавдарын эмчилгээ хийлгэж байгаа хүний 5 хүний 1 нь монгол хүн байна. Уулзаагүй удсан хүнтэйгээ Сеүлийн эмнэлэгт уулзах юм даа. Хүмүүст мөнгө төгрөгтэй болж хүзүү нурууны хагалгаа өвдөг солих мөрний урагдал оёх цөс дурангаар буталж авах зэрэг янз янзын эмчилгээг солонгос 20 сая вонд хийлгэж байна даа цаана чинь Хавдарыг бол Солонгосчууд 2 хувийн эрсдэлтэй хийж байна Манай дарга нар ямар тоо баримтаар ярьдаг юм бүү мэт Хамгийн амархан тоольёо гэвэл БНСУ-ын Элчин сайдын яаманд хандаад Эмчилгээний виз хүссэн тоог авахад үнэн зөв хариу гарна