Иргэдээс 613 өргөдөл хүлээн авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 624 өргөдөл хүлээн авснаас 613 өргөдлийг шийдвэрлэж, 11 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байгаа ажээ.

Эдгээр өргөдлийн 256 нь албан хаагчдын өргөдөл байсан бөгөөд 247 өргөдөл шийдвэрлэгдэж, есөн өргөдөл шийдвэлэлтийн шатанд байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг чөлөө хүссэн өргөдөл эзэлжээ.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 368 өргөдөл хүлээн авсны 366 өргөдөл шийдвэрлэгдэж хоёр  өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн дийлэнхи хувь нь  торгууль, хилийн хоригоос чөлөөлүүлэх болон гадаад иргэдийг шалгуулахыг хүссэн өргөдөл байжээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top