Буурал зохиолчийг маань бурхан аваад явчихжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Өнөөдөр МЗЭ-ийн 89 жилийн ойн өдөр. Баяр гуниг хослон оршдог жам гэлтэй Санжийн Пүрэв баавай энэ л өдөр бурхны орноо заларчээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв таалал төгссөн гашуун мэдээг дуулгаж буйдаа хүлцэл өчье. 

С.Пүрэв 1941 оны 12 сарын 16- нд Говь - Алтай аймгийн Дарви суманд төржээ. Yргэжилсэн үгийн зохиолч, Улаанбаатар хотноо худалдааны тусгай мэргэжлийн дунд сургууль 1960 онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1980 онд тус тус төгссөн.
1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. С.Пүрэв М 3 Э –
ийн шагнал МYЭ - ийн шагнал Д Нацагдоржийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Тэр "Уулын цуурай" 1971, "Эх газрын чулуу" роман 1973 "Оноо илүүдэхгүй" 1974, "Уулын намар" туужууд 1977 "Эх газрын чулуу" роман 1979, "Сэтгэлийн илч" 1979, “Гурван говийн зэрэглээ" 1982, "Азын цэнхэр уул" 1983 "Зүрхний өчил" 1986, "Цаг цагийн урсгал” 1936 "Усаа дагаж жаргана” 1987, “Шинэ өдөр" 1988, "Эргүүлэг” 1989. "Сүнс сүүдэр" 1990. "Усны гудамж" роман 1990, "Чулуун хаалга" роман 1990 "Буурал бүрий" 1992, "Их усны хаялга". "Алаг заяа" роман, “Гурван говийн зэрэглээ" МУЗД 69-р боть, 2001, "Уул усны дуудлага" 2001. "Азын цэнхэр уул” шилдэг өгүүллэгүүд 2003 зэрэг ном бүтээжээ.
Багшийн гэр бүл, найз нөхөд, хамт олон, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uugii(182.160.0.140) 2025 оны 03 сарын 13

haramsal ilerhiilii

1  |  0
Ганаа(103.212.117.45) 2025 оны 03 сарын 13

Ум мани бадми хум

1  |  0
Top