Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-эхийн “Очир төв” гэх зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн мөрдөн шалгах ажиллагааг цагдаа нар гурван сар хийж, өнгөрсөн арваннэгдүгээр сард прокурорт шилжүүлсэн билээ. Прокурор хэргийг хянаж дуусаад өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлээд байсан юм.
Тэгвэл энэ долоо хоногийн пүрэв гаригт буюу нэгдүгээр сарын 11-ны өдөр 09.30 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох тов гарчээ. Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэ хуульд дараах байдлаар тайлбарлагдсан байна. Тодруулбал, хэргийг шүүх хурлаас өмнө урьдчилан хэлэлцдэг байхаар заасан. Энэ нь хэргийн хохирогч, холбогдогч нарын талууд маргаж буй хуулийн зүйл заалт болон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийсэн эсэх, хэргийг нотлох хөдөлшгүй баримт цугласан эсэхийг хэлэлцдэг. Хэрэв хэлэлцүүлгийн үеэр шүүгч хэргийн мөрдөн байцаалт дутуу гэж үзвэл прокурор руу буцаана. Эсрэгээрээ нотлох баримтууд хангалттай байж яллагдагчдыг шүүх ёстой гэж үзвэл шүүх хурлын товыг зарлах юм.
Талийгаач охины үхэлд сэжигтнээр хэрэг гарах үед хамт байсан гэх Э.Амарболд, Д.Жавхлан нарыг байцаан саатуулаад байгаа юм. Гэвч шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр талийгаач охин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдахад хүрсэн гэж үзэж буй талаар хохирогчийн ар гэрийнхэн мэдээлсэн. Хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг тухай бүрт нь мэдээллэх болно.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )
Tailbar herrgvi shuud buudah ni zuw ,!ugaasaa shvvh tanil tal ntr gej baahan hvmvvs tsaana ni bgaa todorhoi !evii nyalh amitan yugaa ch medehgvi aluurchingiin gart orjee !
Ene mongolin shvvh er n henii tald ajilaad bgn be Naad muu adguusnuud chin hvvhdiin amru tsutgaj arhi hvcheer ugch shvd amiig n unatal hvch hereglej arhi ugsun bgag medseer bj yu hitsaad bga luiwarchid be Shuud buudan alah yal uguh heregtei Hvnii nyalh hvvhdiig zowooj tarchlaaj alchaad amid yawah erh muu gulugnvvded bhgvi Yamar etseg eh ene muusainuudiig turuulsen bolo
ohin yaj sogtuuruulaah undaa hetryylen heregleh ve dee mal shig shyyh emnelgiinhen minii , …harin tyynii orond zusand ih hemjeegeer ilersen gevel zov boloh baih, tegeheer hycheer zutgasan baij taaraa shyydee, shyyh emnelgiinhen ih medleg muu, yaria hel ni buruu baih umdaa, esvel heregtengyydiig hamgaalaad baina !!! nasaar ni narand gargahgui hori naad araatanguudaa !!!!

Yaj ingej helj chaddag baina aluulchidiig zaazlaasai
Энэ чинь эртний орос арга шүү дээ. Архи цутгаж байгаад алдаг. Дараа нь цусан дахь спирт өндөр гэдэг. Одоо я хэрэглэгддэг. Ирвэс хамгаалдаг залууд бас л ийм дүгнэлт гаргасан биз дээ.
13 настай хүүхэд архийг хордлогод ортлоо ууна гэж хэзээ ч байхагүй! Хууль шүүхийнхэн эрүүл , зөв? Дүн шинжилгээ хийлгээч дээb! Heterch baihiimaa!
tsaaz og.
yun arhi hetruulen heregleh be oilgohgui bn shu......zodoj bgaad amruun tsutgaj uuulgasan biz uur yabal gj tiimuu tiim bzdeee.......elgiin elgiin hun unemshmeergui yum bichih yumaa
Deed hemjee ug !!!! Hvnii tsetseg shig ohiniig