Хоргүй юм чинь утаа нээрээ байж байг л дээ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “хоргүй” гэж батлангаа мэдэгдсэн учир би тэгж мунхаглаад байгаа юм. Гэвч эхчүүд, хүүхдүүд, иргэд хортой гээд жагсах гээд байна. Өдөрт 40 ширхэг тамхи татсантай тэнцэхээр хордож байна гэж иргэд үзээд байгаа юм. Хоргүй утаанд тэд хордож байгаа байх нь. Аливаа асуудлын зөв тал нь даргын тал байдаг болохоор Н.Цэрэнбат сайдын түмэн зөв. Дарга, иргэн хоёр утааны нэг л зүйл дээр яв цав санаа нийлээд байгаад би бас баярлаад байгаа юм. Ядаж тэд утаа ихсэж байна гэдэг дээр санал нийлчихээд байна.
Хортой, хоргүй гэдэг дээр зөрөлдөөд байгаа юм л даа. Хорыг харин багассныг нь дарга сайн мэдээд иргэд мэдэхгүй байгаа нь сонирхол татаад байдаг... Утаа багасгах гэж иргэд мөнгө авдаггүй дарга мөнгө авдаг болохоор дарга сайн мэдэж байх нь гарцаагүй. Тэр мөнгөөр утаанаас гараад нисчихэж болдгоос гадна, утааны баг аваад зүүчихдэг. Бас их багыг нь хэмжчихдэг, хортой хоргүйг нь мөн тогтоочихно. Сүүлийн үеийн утаа хоргүй болсон нь дарга нарын л ач шүү дээ. Бээжинг утаагүй болсон ч агаар нь хортой байгааг манай дарга нар эндээс бас батлаад байгаа. Манайх утаатайгаа байх нь тэгэхээр зөв болж таарч байгаа биз.
Бээжингийнхэн утаатай байхдаа нэг ч од олж үздэггүй байсан бол утаагүй болсоноор баахан од хардаг болсон гэнэ. Тэгээд иргэд нь од харж яваад байшин, шон мөргөх зэргээр бэртэж гэмтээд байгаа юм гэсэн. Бас гэнэт утаагүй болсоноор нүднийх нь хараанд ч муугаар нөлөөлж байгааг Хотын утааг бууруулах төслийнхөн очиж судалж мэдээд ирсэн байх жишээтэй. Мэдээж багаасаа утаан дунд өссөн бид гэнэт утаагүй болчихоор яаж ч будилах юм билээ хэн мэдлээ. Утааг эсэргүүцээд “Боож үхлээ” гэдэг эсэргүүцлийн аян энэ өрнүүлэх нь тэгэхээр “ашиггүй” болж таарч байх шиг.
Зарим нэг дарга “хортой” гэж хэлж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл АН-ын том дарга нарын нэг Эрдэнэбат гуай утаа “хортой” гэж үзэн нүүрс түлж байгаа мань мэтийг хөө, торго! гэсэн. Тэгээд хотын утаанаас хөөгдсөн бид хаана очиж амьдрах юм байгаа юмб бүү мэд. Торгуульд төлөх мөнгө нь хаана ч байгаа билээ. Тэгээд ч татвараа төлөх шаардлага ч бас байгаа. Ингэхэд тэдний намыг эрх барьж байхад бас утаа “хоргүй” байсан санагдах юм. Тухайн үеийн хамгийн том дарга нь “Их л харагдаж байгаа болохоос, энэ утаа бол хоргүй.” гэж зарласан шүү дээ. Ер нь утааны хор тэгэхээр аль нэг эрх барьж байгаа намыханд үйлчилдэггүй юм шиг санагдчихлаа. МАН-д утааны хор энэ дөрвөн жилд үйлчлэхгүй бол хэрэв дараагийн дөрвөн жилд АН гарч ирж чадвал утааны хор үйлчлэхгүй нь. Ард түмэнд гэхдээ үйлчилсэн хэвээрээ байхыг мартаж яасан ч болохгүй гэдгийг төгсгөлд нь нэмээд тэмдэглэчихье. Утаа хортой нь ч хортой!...
Л.Ганзул
www.zindaa.mn
...

Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна, гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081
Ард түмнээ номхон хүлцэнгүй байлгахын тулд татвараар дарамтлах,утаанд нь хордуулж элий балай болговол Улстөрчидийн эсрэг дуу хоолой гарахгүй гэж бодсон байх.Ийм байдалтай хол явахгүй тул 2020 оны сонгуулийг урагшлуулахын төлөө тэмцэцгээё
ийм Сайдтай юм чинь мөддөө Утаанаасаа сална л гэж байхгүй юм байна дөө Энэ чинь МАН-ын Үзэл бодол шүү дээ, Иргэд ээ Татвараар дарамтлах, Тэтгэврийн насыг нь нэмж Утаанаас нь салгахгүй байх гэдэг МАН-ын Иргэдийнхээ эсрэг явуулж буй Сонгодог Харгис бодлого нь юм шүү дээ