Япон улс Америкаас 1945 онд атомын бөмбөг хаясан өшөөгөө авна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Оросын зөн билэгч Виктория Германовна Райдосын зөн билэг өдгөө Дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татаад байгаа. Виктория нууц тарнийн увдисыг эзэмшсэн, далдыг хардаг, үхэгсдийн сүнстэй холбогдож өнгөрсөн үеийн мэдээлэл авдаг зэрэг байгалиас заяасан хосгүй чадвартай нэгэн гэгддэг. Тиймдээ ч тэр Оросын зуун шилдэг анагаагчдын тоонд орсон байдаг аж

Тэгвэл түүний хэлсэн нэгэн сонирхолтой зүйл олон хүний анхаарлыг татаад байна. Тэрбээр “Япончууд Америкчуудаас 1945онд атомын бөмбөг хаясан өшөөгөө авна” хэмээн хэлсэн юм. Түүний энэхүү мэдэгдлийг зарим нь боломжтой гэж байхад нөгөө хэсэг нь “Худал хэллээ. Ийм хүн гэж бодсонгүй” гэж байгаа аж.   

Виктория  “Зөн билгийн тулаан” 16-р дахь дугаарын ялагч бөгөөд хөзрөөр мэргэлэн, Цагдаагийн байгууллагын олж илрүүлж чадаагүй хэрэгт туслан хэргийг илрүүлдэг онцгой авьяастай гэнэ. Мөн “Үхэгсдийн ном” хэмээх ширэн хавтастай дэвтрийг ихэвчлэн хэрэглэдэг аж. Тус номны хуудас бүр хоосон байдаг боловч түүний хувьд хуудас бүрт амьдын ертөнцөөс одсон хүмүүсийн түүх байдаг тухай Виктория хэлж байжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(43.228.129.77) 2025 оны 03 сарын 13

hudlaa hudlaa, zugeer show, tegeed mongold ireed manuusiig shulna, bid gej jaahan tenegduu uls.

1  |  0
tsigan hozoriin tolg(59.153.114.16) 2025 оны 03 сарын 13

MUNHNAR EEJ

1  |  0
Top