Бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариу энэ сарын сүүлчээр ирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Допингүй монгол бөх жилээр зарлаж соёнгэгээрүүлэх, ухуулан сэнхрүүлэх ажил хийжээ. Үзний үр дүнд улсын наадмын их шөвгийн 32 бөхөөр сэргээшийн шинжилгээ авахад ямар нэгэн  сэжигтэй зүйл илрээгүй байна.  Цаашид  зөвхөн үндэсний их баяр наадмаар биш томоохон барилдаануудын өмнө бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч байхаар тогтсон. 2017 оны 12 дугаар сард Монгол бөхийн өргөөнд болсон  гурван удаагийн барилдаанд оролцсон 30 бөхөөс сэргээшийн шинжилгээ авчээ.  Допингийн үндэсний төв, Олимпийн хорооны шугмаар БНСУ-д шинжилгээнд явуулсан байна. Шинжилгээний хариу энэ сарын  сүүлчээр ирэх юм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top