БНХАУ энэ сарын 6-нд хилийн чанадаас 18 оффшор данстай, авлигачдыг барьсан байна. Энэ тухай мэдээлэл Хятадын ихэнх сувгаар цацагджээ. Баригдсан 18 хүний оффшор данснаас 2,3 тэрбум ам.долларыг эх орондоо оруулж ирсэн байна.
Урд хөршийн удирдагч Си Зиньпин өнгөрсөн оны есдүгээр сард авлигатай тууштай тэмцэхээ мэдэгдээд байсан билээ. Үүний хүрээнд Хятадын Засгийн газар төрийн дээд албан тушаалтнуудаас хураан авсан 106 автомашиныг үнэ хаялцуулан худалдаалж байсан юм. Дуудлага худалдаанаас нийт 6,6 сая юань буюу 1,06 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлж дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан. Хятад Улсын оффшор данстай иргэдийнхээ эсрэг тэмцэх тэмцэл үргэлжилсээр.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
ymrch erh medelgui yoronhiilogchoor yu hiih we undsen huuliin oorchloltoor erhiign nemej batalgaajuulah heregtei
Хятадын энэ байгуулгыг ганцхан сар урилгаар ажлуулмаар байна. Юу байхав дээ хэдхэн нөхдийг дэлдийтэл нь чирээд ирнэ. Төр гэж ийм байдагюм гэж үзүүлэх юм сан.
Төр нь төр шиг Ерөнхийлөгч нь эцэг шиг байвал энэ жоохон монгол улс ядах юмгүй хөгжиж болмоор байх юм.Даан ч угсаагүй гуйлагчингууд төрийн толгойд суучихаад ард түмнээ мөлжих юм даа.Өөрсдөө өөрсдийгөө барьж ирэхгүй юм бол хэн тэд нарийг барих юм билээ
Хүсвэл хийж болох зүйл гэдэг нь харагдаж байна .Бидний сонгосон төрийн түшээд үүнийг хийх хүсэл алга,Яагаад гэвэл ихэнхи нь өөрсдөө оффшорчид , сонгуултйн үеэр бид өөрсдөө хувь заяагаа өөрсдөө сонгож,ийм хулгайч нарыг сонгосон гороо өөрсдөө энэ цаг үе төдийгүй хойч үе үр хүүхэд ач зээ нарынхаа ирээдүйг сүйтгэсэн .
Manaihan ingeesei.offshorchid bolon mgl ulsaa zarsan humuusiig shiitgeesei