”Zuma” нэртэй супер нууц хиймэл дагуулыг хөөргөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Америкийн "SpaceX" компани засгийн газрынхаа /Пентагоны/ "Zuma" нэртэй супер нууц хиймэл дагуулыг өчигдөр хөөргөжээ. Одоогийн байдлаар тус хиймэл дагуулын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа аж. Зөвхөн АНУ-ын аюулгүй байдлыг хангах зорилготой гэхээс өөр зүйлийг албаны хүмүүс хэлээгүй байна.

"SpaceX" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Элон Мушк хэлэхдээ “компани сансрын хөлгийн зардлыг бууруулж, SpaceX-ийн бүрэн дахин ашиглагдах боломжтой пуужин болон сансрын хөлөг, технологийг хөгжүүлэхэд гар бие оролцож, хичээх болно” хэмээн мэдэгджээ.

АНУ үндэсний аюулгүй байдлаа хамгаалан анх удаа “Zuma” хиймэл дагуулыг хөөргөж байгаа хэрэг биш юм. 2017 оны тавдугаар сард Үндэсний Тагнуулын Товчоонд зориулж хиймэл дагуул хөөргөсөн бол өнгөрөгч оны 9-р сард Air Force-ийн роботын X-37B сансрын хөлгийн нисэх онгоцыг хөөргөж байсан удаатай.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

www.space.com


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top