Санхүүгийн зохицуулах хороо 2012 онд 355 тоот тогтоол гаргаж, даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээ таван тэрбум, урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийнх зургаан тэрбум төгрөг байхаар тогтоосон. Шийдвэрийн бүрэн хэрэгжих хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-нээр зааж, компаниудад дүрмийн сангаа дээрх доод хэмжээнд хүргэн бүрдүүлэх хугацааг дөрвөн жилээр тогтоож өгсөн юм.
Даатгалын компаниудаас тогтоолын хэрэгжилтийг хоёр жилээр сунгах хүсэлтийг 2016 онд Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, тус хороо хянан хэлэлцээд, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгажээ. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компаниуд дүрмийн сангийн доод хэмжээг энэ оны эхний хагас жилийн дотор гүйцэд ханган бүрдүүлсэн байхыг албан ёсоор анхаарууллаа.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )