Шатахууны үнэ өсөж иргэдийг бухимдуулаад эхэллээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагваагаас тодрууллаа.
-Шатахууны үнэ нэмэгдчихлээ. Энэ үнийн өсөлт хэр бодитой вэ?
-Иргэд олон түмний санал гомдолтой холбогдуулан ажлын хэсгийг шуурхай ажиллуулаа. Шатахуун импортлогчдын хувьд үнээ нэмэх шаардлага өнөөдрийн байдлаар үүсээгүй. Тиймээс шатахууны үнийг өсгөхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байна. Мөн хомсдол үүсгэх эрх шатахуун импортлогчдод байхгүй. Тийм учраас хомсдол үүсгэж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг хийх болно.
Гэхдээ энэ тал дээр нэг зүйлийг анхаарах ёстой. ШӨХТГ үнэ тарифыг тогтоодог, хянадаг газар биш. Өрсөлдөөний тухай хуулийн эрх үүргийн дагуу шатахуун импортлогч байгууллагуудад хяналт л тавина. Шатахуун эсвэл талхны үнэ нэмэгдвэл манай байгууллагыг хянадаг мэтээр олон нийтийн дунд буруу ташаа ойлголт байдаг. Өнөөдөр бид зах зээлийн нийгэмд ажиллаж, амьдарч байна. Үүнийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, стратегийн бараа бүтээгдэхүүнд хяналтыг тавьж үнэ тарифыг өсгөхгүй. Улс орны нийгэм эдийн засгийн байдалд хүндрэл учруулахгүй, иргэдэд дарамт үзүүлэхгүй байх талаар зохицуулалтыг хийж эхэлсэн. Тийм учраас 2011 оноос өнөөдрийг хүртэл Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ахлуулсан хамтарсан зөвлөл ажиллаж байгаа. Энэ зөвлөлөөр үнэ тарифыг ярьж хэлэлцээгүй байхад зарим нэг шатахуун импортлогч аж ахуй нэгж, байгууллагууд хомсдол үүсгэж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна. Зөвлөл хуралдах гэсэн боловч ирц нь хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон байна. Гэхдээ зарчмын байр суурийг бид барьж байгаа. Дураараа ажиллах буюу хамтарсан зөвлөлийн шийдвэр гарчихсан байхад тэр шийдвэрт оролцчихоод дараа нь ямар нэгэн шалтгаан хэлээд үнэ тарифдаа өөрчлөлт буюу хийдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай бид эвлэрч харьцахгүй.
-Шатахууны хязгаарлалт тогтоосон гурван байгууллага байсан гэсэн. Тэдэнд ямар арга хэмжээ авсан вэ?
-Хуулийн дагуу шалгаж байгаа. Үнэхээр хязгаарлалт тогтоогоод, хомсдлыг үүсгэж байгаа нь ямар эх үүсвэртэй байна гэдгийг шалгах хэрэгтэй. Мөн тухайн нэгж байгууллагад хязгаарлалт хийж байгаа нь ямар хүрээнд байна уу гэдгийг үзэх хэрэгтэй. Аливаа нэг байгууллагыг шалгахад хуулийн хүрээнд маш нарийн үзэхгүй бол дараа нь манай тавьсан шийдвэр шүүх дээр унадаг байх ёсгүй. Өнгөрсөн хугацаанд маш олон торгууль шийдвэр тавьсан бол бүх шатны шүүхээр яваад торгууль шийтгэл цуцлагддаг ийм байгууллага болж хувирсан.
-Танай байгууллагаас шалгалт явуулсан. Хариу нь хэзээ гарах вэ?
Шалгалт явуулсан. Хариу нь гараагүй байгаа. Манай өрсөлдөөний бодлого зохицуулалтын дарга Ц.Тэрбишээр ахлуулсан гурван ажлын хэсэг шалгаж байгаа. Дүн нь гарвал мэдэгдэнэ. Тэдэнд хомсдол үүсгэх ямар ч эрх байхгүй. Өнгөрсөн долоо хоногт дуудаад та нарт хомсдол үүсгэх эрх байхгүй шүү гэдгийг албан ёсоор хэлсэн. Өнөөдөр хомсдол үүсгээгүй гэж найдаж байна. Гэхдээ амралтын өдрүүдийг далимдуулан нийтийн зарим компаниуд хариуцлагагүй байдал гаргаж байгаад харамсаж байна.
Б.Алтанчимэг
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Жижиг зүйлээр хөөцөлдөх дургүй гэж томордог газар одоо харин том зүйл босоод байна яах вэ? Бараг бүгд шахаасны нөхдүүд биз дээ.Татан буулгах хэрэгтэй юу нь том том юм яридаг юм
Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081