”Утаанаас үүдэн нийслэлийн хүүхдүүдийн оюуны чадвар орон нутгийн хүүхдүүдээс муу болох нь тогтоогдсон”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

 Орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаяраас  агаарын бохирдлын талаар тодрууллаа.

-Агаарын бохирдлоос болж нас барахад хүргэж байгааг ямар судалгаан дээр тогтоосон бэ?

-АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхим АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч 2012-2014 онд хийсэн судалгаагаар 2014 онд Улаанбаатар хотод 7500 нас баралтын 1400 гаруй нь агаарын бохирдлоос үүдэлтэй болох нь тогтоогдсон. Гуурсан хоолойн үрэвсэл, зүрхний шигдээс буюу архаг бронхит, тархинд цус харвах өвчнөөр өвчилсөн байсан. Үүний гол шалтгаан нь агаарын бохирдол болохыг судалгаагаар тооцоолон гаргасан байдаг.

”Агаарын бохирдлын нөлөөгөөр Улаанбаатар хотын хүүхдүүдийн оюуны чадвар орон нутгийн хүүхдүүдээс муу болох нь тогтоогдсон”

 


-Дээрх өвчнөөр өвчилсөн шалтгаан болон нас баралтыг шууд агаарын бохирдолтой холбож ойлгох нь хэр үндэслэлтэй вэ?

-Эмч нар агаарын бохирдлыг нас баралт, өвчний шалтгаан болгож хэлж чаддаггүй. Харин олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран судалгаа хийснээр агаарын бохирдол хүнийг шууд үхэлд хүргэхгүй ч дам байдлаар өвчний хүндрэлийг сэдрээн нас барахад хүргэж байна гэдгийг тогтоосон.

-АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимээс агаарын бохирдол нас барахад хүргэж байна гэсэн судалгаа гарсан байсан. Яг ямар судалгаан дээр тогтоосон юм бол?

-Агаарын бохирдол нь хүүхдийн сэтгэн бодох чадварт шууд нөлөөлнө. Яагаад гэвэл амьсгалж буй агаар уушгиар дамжин хүчилтөрөгч хангалттай авч байж хүүхэд  сэтгэнэ. Гэтэл бохирдсон агаар уушгиар орж байна. Хүхэрлэг хий, азотлог хий, угаарын хий, автомашинаас гарч буй хүнд металлын хортой бодисууд агаартай хамт уушгиар дамжин цусанд нэвтэрдэг. Улаанбаатар хотын хүүхдүүдийн оюуны чадвар орон нутгийн хүүхдүүдээс муу байсан нь дээрх агаарын хийн найрлага хүчтэй нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Иймд хүүхдийн сэтгэн бодох чадварыг алдагдуулж байгаа нь харамсалтай.

-Агаарын бохирдлоос нэн түрүүнд сэргийлэх арга?

Агаарын бохирдол нь дотоод, гадаад орчны бохирдол гэж бий. Гудамж талбайд бие засах, хог хаягдал, утаа гэх мэт зүйл гадаад орчны бохирдол юм. Энэ бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд зориулалтын шүүлтүүртэй маск зүүх нь нэн түрүүнд авах арга. Мөн эрүүл мэндээ хамгаалахын тулд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Дотоод орчны агаарын бохирдлын үед сургууль, цэцэрлэг, эмнэлэгт зориулалтын агаар цэвэршүүлэгч тавих, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж байх. Агаарын бохирдол бага үеэр цонхоо онгойлгож агаарын сэлгээ хийж байх хэрэгтэй.  Мөн өрөө тасалгаанд тамхи татахгүй байх, гараа байнгын ариутгаж байх нь чухал.

-Гадуур маскууд олон төрлөөр зарагдаж байна. Үүн дундаас зөв маскаа  хэрхэн сонгож хэрэглэх вэ.  Энгийн маск нь  бохирдол шүүх үү?

-Агаарын бохирдлын үед заавал зориулалтын шүүлтүүртэй маск зүүх ёстой. Энгийн маск бол томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх болон бусдад халдаахгүйн тулд хэрэглэнэ, бохирдол шүүдэггүй. Агаарын бохирдолд зориулсан маск нь битүү, шүүлтүүртэй маск байдаг. Үнэ, хүчин чадлаасаа шалтгаалж хэрэглэх хугацаа нь өөр өөр юм. Нэг, хоёр хоног хэрэглээд шүүлтүүрийг нь солиод хийчихдэг эсвэл хэдэн цаг хэрэглэх гэх мэт. Нэлээн үнэтэй нь маскын шүүлтүүрийг солиод хэрэглэдэг юм. Үнэтэй болохоор маскийг авч чадахгүй байх нь элбэг. Үнийн хувьд доод тал нь дөрвөн мянга түүнээс дээш үнэтэй байгаа байх.

Маскыг сонгохдоо хэр удаан хугацаанд утааг шүүхийг нь харж сонгох нь зүйтэй. Шүүлтүүртэй маск сонгохдоо тэмдэг тэмдэглэгээг анхаарах нь чухал. FFP1 нь маск нарийн ширхэгтэй тоосонцор PM2.5-ыг 80 хувь, FFP2 тэмдэглэгээтэй маск нь 85 хувь, FFP3 тэмдэглэгээтэй маск нь 90 хувь шүүдэг.

Э.Цэрэнлхагва

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.169) 2025 оны 03 сарын 13

Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

1  |  0
Top