Шатахууны үнэ нэмэгджээ. Гэхдээ 100 төгрөг хүртэл... Өнөө өглөө Петровис 1630 төгрөгөөр зарагдаж байсан АИ-92 бензинийг 1730 болгон өсгөжээ. Түүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч “өндөлзөж” эхэллээ. Шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан нь онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой аж. Өнгөрсөн оны мөн үед 60-100 төгрөгөөр нэмэгдэж байсан нь мөн л шатахууны онцгой албан татварыг нэмэх сургаар жижиглэн худалдаалагчдын хөөрөгдсөн өсгөлт байв. Энэ удаад мөн дээрх явдал давтагдлаа.
Засгийн газрын 207 тоот тогтоолоор Дизель түлшний ОАТ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 180,000 төгрөг, 90-ээс дээш октантай автобензиний онцгой албан татвар 30,000 төгрөг байсныг 130,000 төгрөгөөр нэмж 160,000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензины онцгой албан татвар 50,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Уг нь “Шатахууны нөөц дуусаагүй. 38 хоногийн нөөц байна...” гэж холбогдох албаныхан мэдээлж байсан.
Мөн шатахууны нөөц шавхагдтал үнэ нэмэх ёсгүй гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав онцолж байсан. Түүний тэр үг хад мөргөв бололтой. Мөн өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас,"Шатахуун жижиглэнгээр борлуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд үнэ тарифаа нэмэх зүйл өнөөдрийн түвшинд байхгүй ээ. Нэмэхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байна. Мөн хомсдол үүсгэх эрх байхгүй." гэж мэдэгдсэн. Тэднийг ийнхүү мэдэгдэж байх хооронд шатахууны үнэ нэмэгдчихлээ. Шатахууны үнийн нэмэгдэл араасаа өөр олон хөөрөгдлийг дагуулдаг. Цагаан сар ойртсон энэ үед шатахууны үнэ гэнэт нэмэгдсэн нь ард түмний нуруун дээрх ачааг ч мөн нэмж байх шиг. УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн “Татвар нэмэгдсэнээр өрхийн орлого нэмэгдэнэ...” гэсэн үг яг үнэндээ сонгуулийн үеэр яригдсан “эвлүүлэг”-тэй нь агаар нэг яриа болж байх шиг. Монголчуудын үндэсний их баяр Цагаан сар үнийн хөөрөгдөл дунд болж өнгөрөх нь. Өөрөөр хэлбэл бид хормойгоо сэгсрэх нь.
Тавгийн идээнээс эхлээд бэлэг сэлтний бараа өнөөдрөөс үнийн жингүйдэлд орох нь гарцаагүй болж байх шиг. Зарим дэлгүүрийн худалдагчид бензиний үнэ нэмэгдэх сургаар, сүү, тарагныхаа үнийг 100 төгрөгөөр нэмчихсэн сууж байсан. Таксины жолооч нар ч км-т 1000 төгрөгөөр үйлчилээд эхэлчихсэн, зорчигчидтой хэрүүл, уруул хийж яваа. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Шатахууны гаалийн онцгой албан татвар үе шаттайгаар нэмэгдсэний уршиг “Цагаан сар”-ын үеэр илэрч байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Уг нь цагаан сар өнгөртөл шатахууны үнийг өсгөхгүй байх боломж байсан гэх. Гэвч ШТС-ууд зохиомол хомсдол үүсгэж, бензин, дизель түлш заралгүй, хаалгаа барьсаар... шатахууны үнийг гэнэт нэмлээ. Ер нь хэзээнээсээ шатахууны үнийн өсөлтийг дагаад бусад барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тиймээс өнөө жилийн цагаан сарын хөлд улс даяараа чирэгдэж мэдэхээр байна.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )
Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081
ТОЛГОЙГҮЙ УЛС ТӨРЧИД: ТӨРГҮЙ АРД ТҮМЭН
Эрдэнэтийн дөчин есөн хувиа төр буруу шийдвэр байсан гээд буцаагаад авчихлаа. Одоо түүнээс илүү буруу шийдвэр байсан НИК ээ буцааж ав. Хэр шудрага улс төрчидтэйгээ харуулах цаг чинь болсон байна.
Оюунгэрэл гэдэг авгайтай холбоотой өөрийг нь оффшортой гэснээс болоод ийм хариу барихаар шийдсэн бололтой шунал ихэдвэл шулам болноо гэж манай монгол улс амьдрахад арай л биш болжээ
Тэсийн эзэн УИХ-ын гишүүн Баттөмөр хамгийн түрүүнд бензиний үнэ нэмж ард түмнийхээ хурууны ачааг нэмсэн .
оюунгэрэл гчийд никийг өгдөг нь буруу зүйл болсон юмаа. одоо никийг буцааж ав. дараа нь нефтийн үйлдвэрээ барь