Монголын ард түмэн хэдий чинээ ядарч зүдэрнэ тэр бүхэнд төрийн бодлого төдий чинээ нөлөөлж байна. Төрөөс иргэддээ хавтгайрсан халамжаар “бэлэг” барьсаар байгаа ч, үр дагаварт нь ард түмэн “Үхлийн ангал руу” гулссаар. Татвар төлөгчдийн мөнгөөр бэлэнчлэх сэтгэлгээ, ажилгүй иргэдийг “худалдан авч байгаа” энэ бүх төрийн харалган бодлого Монголын нийгэмд хамгийн аюултай “Үхлийн ангал”-ыг ухаж орхилоо.

Уран донгодсон улс төрчдийн хийж хэрэгжүүлж байгаа ажил үргэлж ард түмний эсрэг. Болж л өгвөл популист амлалтаар ард иргэдээ боомилж суухыг эрмэлзэгч УИХ-ын гишүүд. Тэд ард иргэдийнхээ ирээдүйг бодохоос илүүтэй амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд Төрийн ордонд оготно шиг орогноцгоох.
Тэдний гаргаж байгаа шийдвэр нь ямар ч ирээдүйгүй. Энгийн жишээ. 2011 онд улсын эдийн засаг дээд цэгтээ тулж, дэлхийн рекорд тогтоон өсөж байх үед улстөрчид юу хийсэн бэ. Популист бодлого, сонгуулийн амлалтын гайгаар уул уурхайгаас орж ирсэн 4 тэрбум долларыг үндсэндээ нэг удаагийн архины мөнгө /21000 төгрөг/ болгоод л тараачихсан. Эргээд 2012 оны сүүлч, 2013 онд эдийн засаг хүндэрч эхлэхэд Монгол Улс хямралын өмнө гар хоосон зогсож байсан нь маргах аргагүй үнэн юм. Тэглээ гээд яах билээ. Улстөрчдийн популист бодлогын уршгаар улсынхаа эдийн засгийг сүйтгэсэн нь саяхны л түүх юм. Хүүхдийн 10 мянга, 20 мянга, Эх орны хишиг, Эрдэнийн хувь 21000 төгрөг гээд л. Жинхэнэ утгаараа популизм.

Хамгийн харамсалтай нь энэ бүх популизмыг үе, үеийн Засгийн газар үргэлжлүүлж байгааг бодохоор бачимдахгүй байхын аргагүй. Та бод доо. Энэ онд /2018/ төсвөөс нийт 357.9 тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар тусгажээ. Хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар бүр цалин өгнө, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно, төрийн албан хаагчдад олгох нөхөн олговрыг дахин өгнө гэх мэтээр 357,9 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Баттай хэлье, энэ мөнгө нөгөө л Эх орны хишиг, Эрдэнийн хувь шиг салхинд хийснэ. Яг л “Мөнгө хийссэн ч утаа үлдэв /Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2 их наяд 753 тэрбум төгрөгийг УТААНЫ ЭСРЭГ зарцуулжээ/ ” гэдэг шиг.
Өнөөдөр монголчуудын амьдралд төрийн хишиг нэртэй өвдөл цөвдөл шиг мөнгө үнэнийг хэлэхэд ХЭРЭГГҮЙ. Харин эрүүл аюулгүй амьдрах орчин, тогтвортой ажлын байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг хэрэгтэй байна. Ард иргэд чинь өнөөдөр амьсгалах агаараар дутаж байна, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна, өвдөж зовсон үедээ эмчлүүлэх эмнэлгээр гачигдаж байна, үр хүүхдээ сургах сургууль цэцэрлэгээр “цангаж” байна.
Энэ бүхнийг эрх баригчид шийдэхийн төлөө л явмаар байна. Өнөө маргаашаа аргацаасан популист амлалтандаа зарцуулдаг өч төчнөөн тэрбум төгрөгөө үр өгөөжтэй зүйлд зарцуулж болдоггүй хэрэг үү.
Тоо бодъё. Төрийн албан хаагч нарт нэг удаагийн 300 мянган төгрөгийн урамшуулал олголоо гээд Монголын эдийн засагт, Монголын ард иргэдэд ямар үр дүн авчрав. Бэлэн мөнгө тараах сургаар бензин, өргөн хэрэглээний барааны үнэ л өссөн. Тэнд зарцуулсан 54 тэрбум төгрөгөөр цэцэрлэг сургууль барьсан бол та бидний амьдралд илүү дээр байх байлаа. Нэлээн боломжийн хүүхдийн нэг цэцэрлэг барихад тэрбум төгрөг зарцуулагддаг гэсэн тооцоонд үндэслээд үзвэл, 50 гаруй цэцэрлэг барих мөнгө оны өмнөхөн талийж өглөө.
“Цалинтай ээж” гэж бас нэг юм байна. Аманд ч үгүй хамарт ч үгүй энэ 50 мянган төгрөгийг ээжүүд авлаа гээд аж амьдрал нь дээрд нь гэдэг юул бол. Маш их мөнгийг ямар ч утгагүй ингэж үрж байхаар төрөх эмнэлгүүдээ сайжруулах хэрэгтэй шүү дээ. Эхчүүд хоёр жилийн турш хүүхдээ харах хугацаандаа 1,200,000 төгрөг л хувааж авна. Үүний оронд ажилдаа ороход нь хүүхдийн цэцэрлэг нь хангалттай, сугалаа явуулаад байхааргүй, эмнэлэгт хэвтэхэд ор нь хүрэлцээтэй, коридорт хэвтэхээргүй, ажлын байр нь баталгаатай байхыг хүсч байна.
Гэвч Монголын төр цалин нэмэх, эмнэлэг, цэцэрлэг барих болохоор л мөнгөгүйгээ гайхах атал популизм хийхдээ татвар нэмээд ч хамаагүй харалган бодлогоо гүйцэлдүүлдэг нь харамсалтай. Дахиад л хэлье. Бид сүүлийн 10 жил хамаг баялгаа хишиг хувь хэмээн нэрлэж хувааж аваад ууж идээд, жорлонгоороо урсгасан гашуун туршлагатай. Төрсний, гэрлэсний төлөө хүртэл мөнгө өгөө биздээ. Сүүлдээ ямаанд хүртэл мөнгө өгсөн. Энэ хугацаанд бүтээсэн баялаггүй, иргэд нь ядуу, хот нь утаатай хэвээрээ л байна. Эцсийн эцэст иргэд бидэнд юу хэрэгтэй вэ. Мөнгө биш. Бидэнд гай болчихгүй аятайхан амьдруулах төр л хэрэгтэй. Гэтэл иргэдийн ХЭРЭГТЭЙ гэсэн бүхний эсрэг төр ажилладаг нь хачирхалтай. “Хараал идсэн төр хамгийн том гай” болж байгааг гэрчлэх нэг баримт бол татварын нэмэгдэл.

Ажил хийж, баялаг бүтээхийг хичээж яваа нэг хэсгээ татвараар дарамтлах Монгол төрийн бодлогыг ойлгож ухааръя гээд ч ойлгоход бэрх. Эцсийн эцэст төрөөс баримталж байгаа татварын энэ тогтолцоо нь далд эдийн засгийг буй болгож, түүнийг дагасан авлига хээль хахуулийг цэцэглүүлэх үндсийг тавьж байна.
Судлаачдын байр суурийг хүргэе. "2018 оноос байгууллагуудын төлөх нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж эхэлж байгаа. Мөн хувь хүний НДШ дээрээс нь шаталсан татвар хэрэгжих учраас байгууллага, хувь хүний сонирхол аль, аль нь бага татвар, шимтгэл төлөхийн тулд нэгдэж 1.5 саяас дээш цалингаа нуун дарагдуулах боломжтой.
1.5 сая төгрөгөөс дээш цалинтай ажилчдыгаа ажлаас халаад эргэж авах хөдөлмөрийн гэрээ хийхдээ 1.5 саяас доош цалингаар ажиллуулж эхэлнэ. Харин үлдэх цалин нь бэлэн мөнгөөр буюу татвараас нуун дарагдуулах замаар цалинжуулаад явах боломжийг хүмүүс эрэлхийлэхийг үгүйсгэхгүй гэдгийг судалгаа харуулж байна. Энэ бүгдээс далд эдийн засаг буюу бүртгэлгүй мөнгө ихэсдэг. Бүртгэлгүй мөнгө ихсэх бүрт авлига хээл хахууль дагаж өсдөг жамтай. 2007 оноос шатлалгүй татвар хэрэгжиж эхэлсэнээр татварын хэмжээ тасралтгүй нэмэгдэж ирсэн. Харин одоо шинээр хэрэгжих хуулиар татварын орлого эргээд буурах магадлал бий болоод байна" гэсэн байр суурийг судлаачид хэлж байгаа юм.
Ингээд л нөгөө популист амлалтын мөнгөн эх үүсвэрийг буй болгохын төлөө хийсэн татварын нэмэгдэл Монголын нийгэмд авлига хээл хахуулийг цэцэглүүлэх үндэс болж байгаа юм. Нийгмийн энэ бүх болж бүтэхгүй ЭРГҮҮЛГИЙН ул суур нь улс төрчдийн популист амлалттай шууд холбоотой гэдэг нь энэ биз ээ..
С.Өлзийбаяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Тер ард түмний төлөө байдаг нь үнэн л юм бол халамж байлгүй яах вэ. монгол улс түүхэндээ хоёр удаа картын бараатай байсан гэдэг. анхных нь дэлхийн 2 дугаар дайны үед дараагийнх нь 1990-ээд оны эх Жасрайн Засгийн газрын үед. үндсэндээ эдийн засаг элгээрээ хэвтсэн үе. түүнээс хойш ард түмний амьдрал ялигүй дээшилсэн үе бол Батболдын засгийн газрын үед цалин, тэтгэврийг 2 дахин нэмэгдүүлсэн явдал. нөгөө ажилгүй, ядуу хэсэг өнөөдөр бүр нэмэгдсэн байна. ийм байхад халамж буруу гэж ярьж бичих нь утгагүй зүйл.
Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081
Усан толгойтой 76 гай сайн уншаарай
ARD TUMNIIG BUGDIIG NI YAMARCH TAMIRGUI BOLGOJ , UYA , UGAADAS HOERIIG NI TAARUULJ UGEE CH HELEH TENHELGUI BOLGOJ BAIGAAG NI HARAHAD ENE L LAV BIDNII HULEEJ BAISAN ZASAGLAL BISH BAINA !!!! IH HURAL TARVAL TAARNA
tuilshirhaar yamarvaa uzel buruu boloh yum irliizjuuleh sistemiig nevtruulmeer yum
Xamag baylga vnegvi shaxam ugch baij Xeden yrbagch lyibarchin tejeesen ee yu gex be nerelxvv temtselgvi ard tvmen Bid nar
Сургууль цэцэрлэг нэхэх нь бас л популизм Хотын хун амыг цоолох хэрэгтэй Ятэгвэл аяндаа. Олон цэцэрлэг сургууль хэрэггуй