Гадаадын иргэн харъяатын газар өнгөрсөн онд 70 удаагийн төлөвлөгөөт, 168 удаагийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 1078 аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын 12661 гадаадын иргэнийг хамруулсан байна. Зөрчил гаргасан гадаадын 1816 иргэн, 785 аж ахуйн нэгж, байгууллага, 29 уригч иргэнд есөн зуун гучин гурван сая зургаан мянган төгрөгийн төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн хугацаанд хууль тогтоомж зөрчсөн 32 улсын 367 иргэн, харьяалалгүй нэг хүн, нийт 368 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Хүндэтгэн үзэх шалтгаан, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Өршөөлийн тухай хуульд хамрагдсан нөхцлийг нь харгалзан үзэж зургаан улсын 40 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргээж, 14 улсын 108 гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлж, 19 улсын 205 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргээсэн байна.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )