Агаар цэвэршүүлэгч худалдан авахад хяналт тавин ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 07

Ерөнхий сайд өнгөрсөн сард Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж, нийслэлийн агаарын бохирдол ихтэй 1, 2 дугаар бүсийн сургууль, цэцэрлэгийн хүүхдийг утаанаас хамгаалах шийдвэр гаргасан. Үүний дагуу 4 тэрбум төгрөг төсөвлөж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө тасалгааг агаар цэвэршүүлэгчээр хангахаар болсон. Тиймээс агаар цэвэршүүлэгч худалдан авах ажлыг хотын захиргаа хариуцан ажиллаж байгаа юм.  

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаар цэвэршүүлэгч худалдан авах ажилд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаал гаргажээ. Тус тушаалын дагуу БОАЖЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд болон “Миний гэр”, “Утааны эсрэг ээж, аавууд”, Монголын ногоон бүс сан” гэсэн ТББ-уудын тэргүүнүүд мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөллүүд ажиллаж буй.

Улаанбаатар хотын агаарын бохирдол аравдугаар сараас эхлэн дараа оны гуравдугаар сар хүртэл ихэсдэг байдал ажиглагдаж байгаа. Энэ нь цаг агаарын тааламжгүй нөхцөл хүйтний эрч ордогтой холбоотой. Агаар дахь хүхэрлэг хийн агууламж харьцангуй нам дор байрлах хотын төв болон гэр хорооллын орчинд их байдаг болохыг БОАЖЯ-аас судлан гаргасан байдаг.

Э.Цэрэнлхагва

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.26.192.190) 2025 оны 03 сарын 13

Туухий нуурсээ л хал. Дэлхийн практикаас бид даваад юу хийх вээдээ. Ур дун нь тодорхойгуй зуйлд хайран менге

1  |  0
Top