Тэтгэврийн зээлийн хүү 12 хувь болно

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 07

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгвэл тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулан, хугацааг уртасгахаар болов. Энэ сараас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол хүү нь сарын нэг, жилийн 12 хувь болж буурах аж.

Мөн зээл авсан иргэний тэтгэврийг бүгдийг нь суутгах бус, 70 хувьд нь зээл олгож, 30 хувийг үлдээж байхаар болсон. Энэ нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөлийг бий болгож буй. Уг ажлыг хэрэгжүүлэхээр ХНХЯ Хаан банк, Төрийн банктай харилцан тохиролцсон юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 230 гаруй мянган хүн 680.9 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатай авчээ.

С.Чинзориг сайд “2018 оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр авагч ХААН, Төрийн банкнаас 12 хүртэл сарын хугацаатай тэтгэврийн зээл авна. Уг зээлийг авснаар 100 гаруй мянган тэтгэвэр авагч жилд 5.0 тэрбум төгрөг хэмнэж, зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх боломж бүрдэнэ. Мөн сарын тэтгэврийг бүгдийг зээл, хүүд суутгаж байгаа нь ахмад настны амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа учир иргэдийн ирүүлсэн саналд үндэслэн тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүгийн төлбөрт суутгаж, 30 хувийг гар дээр нь олгож байхаар банкуудтай тохиролцлоо” гэв.

Э.Цэрэнлхагва

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баттүшиг(66.181.161.122) 2025 оны 03 сарын 13

20 сарын зээлтэй нэмээд 4 сарын зээл авж болхуу

1  |  0
зочин(202.9.43.86) 2025 оны 03 сарын 13

Хаан,Төрийн банк гэчихсэн байх юм!!! бусад банкны хөгшид яах юм бол хамрагдахгүй юмуу?

1  |  0
Зочин(202.9.43.86) 2025 оны 03 сарын 13

Капитал банкнаас тэтгэвэр авдаг хөгшчүүл яах юм бэ?

1  |  0
Top