Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд 21528 визийн зөвшөөрөл, 25364 виз, гадаадын 431 иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга,14727 иргэнд оршин суух зөвшөөрөл олгосон байна. Гадаадын 25374 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган оршин суух зөвшөөрөлтэй 17117 иргэний бүртгэлд хасалт хийн статус нь өөрчлөгдсөн 174 иргэний визийн ангиллыг сольжээ. 90 хүртэл хоногийн визтэй ирсэн болон визгүй зорчдог түр ирэгч гадаадын иргэдээс тус улсад байх хугацааг сунгуулах хүсэлтийг хянан 4107 гадаадын иргэний байх хугацааг 30 хүртэл хоногоор сунгажээ.
Монгол Улсад түр ирсэн 22929 иргэнийг бүртгэж нутаг буцсан, статус өөрчлөгдсөн 23982 иргэний бүртгэлд хасалт хийж, цагаач, гэр бүлийн шалтгаанаар оршин суугаа 97 иргэнд хувийн хэрэг шинээр нээсэн байна.
“Монгол Улсад оршин суух үнэмлэх” 18626 ширхэгийг шинээр хэвлэн, 23090 ширхэг үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгаж, 471 ширхэг үнэмлэхэд хаягийн хөдөлгөөний бичилт хийж, үйлчилгээний зааланд нийт 30901 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )