Манай улс сүүлийн жилүүдэд малын мах экспортлоход анхаарал хандуулж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд махны экспортод багагүй ахиц гарчээ. Саудын Араб, Иран, БНХАУ зэрэг оронд 157 тэрбум төгрөгийн мах экспортолсон дүн мэдээ гарчээ. Цаашид малынхаа эрүүл мэндэд анхаарахыг хөрш орнуудын хяналтын байгууллагуудаас зөвлөдөг. Тиймээс малын гоц халдварт шүлхий өвчний голомтгүй аймгуудыг түшиглэн “Тусгай бүс” байгуулж, энэ бүсээсээ эрүүл малын махыг экспортлох бодлого баримтлан ажиллаж байгаа ажээ. Манай улсад хонины махны нөөц 61 мянган тонн, ямааны махны нөөц 47 мянган тонн байдаг гэсэн судалгаа гарсан байна.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )