“Форса Сератек” багийн гурван тоглогчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 07

 

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг  Футзалын аварга шалгаруулах “Нэгдүгээр лиг”-ийн тэмцээний үеэр буюу 2017оны 12 дугаар сарын 29-ний өдөр  “Форса Сератек”, “Хаан хүнс” багийн хооронд тоглолт болсон. Энэ үед “Форса Сератек” багийн тоглогч М.Тэмүүлэн, Э.Онон, Мөнгөншагай нар албаны хүнийг хэл амаар доромжилж, биед нь халдахыг завджээ. Энэ талаар гомдлыг тэмцээнийг Зохион байгуулах комиссоос Хөлбөмбөгийн холбооны удирдлага, холбогдох хүмүүс ирүүлжээ. Албаныхан хүсэлттэй танилцаад гомдол үнэн байна гэж үзэж “Форса Сератек” багийн гурван тоглогчийн тэмцээнд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хасч, сахилгын шийтгэл ногдуулсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top