“Насны хишиг”-т ахмадуудыг бүртгэж эхэллээ

2018 оны 01 сарын 06

 

Ахмадуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх  шийдвэрийг УИХ-аас гаргасан.  Уг шийдвэрийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нарийн тусгасан билээ. “Насны хишиг”-ийг жил бүр Цагаан сар, Үндэсний баяр наадмыг тохиолдуулан олгож байхаар болсон.

Харин энэ жил шинээр бүртгүүлэхдээ “Насны хишиг” олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очно. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлснээр “Насны хишиг”-т хамрагдах боломжтой. Мөн шинээр бүртгүүлэгсэд цагаан сараас өмнө “Насны хишиг” авах хүсэлтээ гаргаснаар баярын өмнө мөнгөө авах боломжтой. Харин хойш бүртгүүлсэн ахмадууд наадмаар мөнгөн тэтгэмжээ авах юм байна.

Э.Ундрах

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top