Агаар цэвэршүүлэгчээр хангах ажилд иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавина

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 06

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 12-р сард Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарласан. Хуралдаанаар  нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой 1, 2 дугаар бүсийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг утааны хор хөнөөлөөс хамгаалах шийдвэр гаргасан юм. Энэ хүрээнд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгааг агаар цэвэршүүлэгчээр хангахаар болжээ. Үүний дагуу агаар цэвэршүүлэгч худалдан авах ажлыг хотын захиргаа хариуцан ажиллахаар болсон.

Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дээрх худалдан авах ажилд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаал гаргажээ. Уг ажлын хэсэгт БОАЖЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд болон “Утааны эсрэг ээж, аавууд”, “Миний гэр”, “Монголын ногоон бүс сан” гэсэн ТББ-уудын тэргүүнүүдээс гадна Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөллүүд багтсан байна. 

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top