Төрсөн эцэг нь хүүгээ хар тамхины төлөө хүний наймаачдад заржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 06

Хятадын Хубэй мужийн Вуан хоттой ойролцоо орших Шанчуан тосгонд амьдардаг 43 настай Ли Лижуаныг тосгоныхон байтугай Вуан хотынхон ч андахгүй. Тэгвэл ойр тойрондоо Шанчуан тосгоныхоо нэрийг Хайрын тосгон болгон өөрчилж чадсан энэ эмэгтэйг Хятад даяар андахгүй болжээ. Хятад улс эдийн засаг чөлөөт нээлттэй тогтолцоонд шилжсэнээс хожигчдын нэг болж, 90ээд онд хувцас хунар, хулгайн кино хуурцаг зарахаас бизнесээ эхэлсэн энэ эмэгтэй 30 хүрэхээсээ өмнө саятан болсон байлаа. Гэхдээ Ли Лижуан эцэг эхдээ хаягдсан, орон гэргүй, гудамжны хүүхдүүдийг мөр бүтэн, гэдэс цатгалан байлгахын төлөө ажил, гэр бүл, бизнес гээд бүгдийг орхисон гэвэл та итгэх үү.

Ли анх 27 настай байхдаа хөрөнгө оруулсан уурхайнхаа ажилтай танилцахаар явж байхдаа замд нь хувцас хунар нь хир дааж, урагдаж нооройсон охин хоол гуйхтай таарчээ. Ингээд охиныг гэртээ аваачин хооллож, хувцасласнаар эцэг эхдээ хаягдан эсвэл өнчирч гудамжинд гарсан олон хүүхдэд бараг 20 жилийн турш гэрэлт ирээдүй бэлэглэжээ. Энэ жил Ли 118 дахь хүүхдээ үрчилж авсан байна. Сайхан сэтгэлээр нялх үрсэд халуун дулаан хайраа бэлэглэж байсан эмэгтэйн амьдрал байнга дардан байсангүй. Ли 17 настайдаа анх гэрлэж, хүүгээ төрүүлсэн бөгөөд 20 нас хүрэхдээ бизнесийн амжилт, ашиг орлогоороо ойр хавьдаа магтан сайшаагдсан байлаа. Тун удалгүй Ли автомашины осолд орж, хүнд гэмтэхэд, амьдрал нь орвонгоор нь эргэсэн байна. Эмнэлэгт удаан хугацаанд эмчлүүлээд гарч ирэхэд нь нөхөр нь мансууруулах бодисын донтолтоосоо болж хамаг эд хөрөнгийнх нь ихэнхийг цөлмөсөн байв. Бүсгүйг нөхрөөсөө салсан ч салсан нөхөр нь донтолтоосоо болж, төрсөн хүүгээ хүний наймаачдад зарсан байна. Ли хүүгээ амьд буцааж авахын тулд 8 мянган юань төлж байжээ. Амьдралд нь хүн төсөөлөхийн эцэсгүй зовлон бэрхшээл тулгарч байсан ч бүсгүй хэзээ ч бууж өгөх, шантрах тухай бодож байсангүй. Алдсан бүх мөнгөн орлогоо амжилттай бизнесээрээ нөхөн олж чадсан байна. Ойролцоо орших шинэ уурхайд хөрөнгө оруулснаар амьдрал нь сайжирч эхэлсэн байна.

Гэхдээ бүсгүй орон гэргүй, өнчин өрөөсөн хүүхдүүдийг үрчилж авч, амьдрал, хүсэл мөрөөдөл биелүүлэхээсээ татгалзаагүй л байлаа. Олон хүүхэд тэжээж тэтгэхийн үр дагавар санхүүд нь нөлөөлж, 2008 онд уурхайгаа хаахаас өөр аргагүй болсон байна. Удалгүй 2011 онд хорт хавдар өвчинтэй нь оношлогдож, хувийн эдлэн байшингаа эмчилгээний төлбөр, хүүхдүүдийн хоол хүнсэнд зориулахын тулд зарахаас өөр аргагүйд хүрчээ. Олон ам зэрэг тэжээхийн тулд Ли Лижуан арайхан л өдрийнхөө хүнс хоолыг залгуулдаг болжээ. Биеийн байдал нь дордож байсан ч өглөө бүрийг инээмсэглэн угтаж, сургуулийн насны хүүхдүүдээ хооллож ундлан, 7 өөр сургуульд 3 өөр автобусаар явуулдаг байна. Тэгээд үлдсэн бага балчир хүүхдүүдээ нутгийн сайн санаат эмэгтэйчүүдийн тусламжтайгаар хооллож, асарч халамжлах ажлаа хийдэг гэнэ. 2015 онд Чайна Дэйли сонинд гарсан мэдээгээр Ли сүүлийн жилүүдэд хорт хавдрын эмчилгээ хийлгэж эхэлснээсээ болж, асар их өрөнд унаад байгаа аж. Гэсэн ч тэрээр хүүхдүүдээ тарааж, бусдад үрчлүүлэхээс татгалзсаар байгаа бөгөөд өөрөөс нь хойш хүүхдүүд нь яах бол гэхээс зүрх нь шимширдэг тухай нь ойр тойрных нь хөршүүд нь ярьж байжээ. Хятад улсад хүүхэд үрчлүүлэх хууль хатуу байдаг учраас Ли Лижуаны тэжээж, тэтгэж байгаа хүүхдүүдийг эцэг эх олж үрчлүүлэх цаашлаад асрамжийн газарт суулгах нь хүртэл ярвигтай ажил болж байгаа гэнэ. Ямартай ч залуу халуун насаа өнчин өрөөсөн хүүхдүүдийн сайн сайхан, аз жаргал, тэдний гэрэлт ирээдүйн төлөө өөрийгөө умартан зүтгэсэн энэ эмэгтэйд туслах хүсэлтэй Хятад иргэд Тенсент болон Вэйбод хандив цуглуулж эхэлсэн юм байна.

Аруинаа Онгио

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2025 оны 03 сарын 13

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

1  |  0
albaker(93.65.89.201) 2025 оны 03 сарын 13

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

1  |  0
Top