“Тэнгэр тэтгэгч” хаан хэмээн итгүүлж 7 сая доллар залилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 06

Хятадад хоёр этгээд чинээлэг эмэгтэйг нөхрийнх нь хамт заллиж, 40 сая юань буюу 7 сая ам.долларыг нь авсан хэрэг гарчээ. Хоёр заллигчийн мөнгө залилсан арга нь итгэмээргүй бөгөөд болсон явдлыг сонссон хүмүүс итгэж ядсан байна.   Заллигчдын нэг нь олноо хүндлэгдсэн эдийн засагчийн дүрд тоглож, нөгөөх нь Чин гүрний үед байсан “Тэнгэр тэтгэгч” хэмээх Чианлонг хааны дүрд тогложээ. Чианлонг хаан нь 1711 онд төрж, 1799 онд нас барсан аж.

Этгээдүүд Төлөвлөгөөгөө анх 2012 оноос эхэлсэн  эхэлсэн бөгөөд хохирогч эмэгтэйн хөрөнгө оруулах компани хайж байгааг ашигласан байна. Залилагч өөрийгөө Вьетнамын дайнд байлдаж байсан ба өмнө нь Жианши мужид комиссар байсан, тэрбумтан Жорж Соросын туслах, Канадын хатан хааны банкны нууц эзэн гэх мэтээр танилцуулжээ. Мөн өөрийгөө Хятаддаа 16 дугаар зэрэглэлтэй санхүүч буюу гадаад хөрөнгө оруулалтын тогтолцоонд мэргэшсэн, 300 тэрбум юанийн хөрөнгөтэй санг удирдаж байгаа хэмээн итгүүлжээ.

Эмэгтэйн итгэлийг олоход дээрх мэдээлэл нь хангалтгүй байсан учраас эрх баригч коммунист нам бас цэргийн элитүүдийн дунд танил тал ихтэйгээс гадна “Тэнгэр тэтгэгч” хааныг таньдаг гэсэн байна. Эмэгтэй энэхүү үгэнд нь үнэмшин талийгаач хаантай уулзахыг хүсчээ. Хааны дүрд хувирсан этгээд  өөрийгөө “300 гаруй жил амьд яваа Тэнгэр тэтгэгч эзэн хаан, эртний Хятадын хаадын хайж байсан мөнхийн усыг олж уусан учраас мөнх насалж, мөн Чин гүрний чинээлэг гэр бүлийн бүх өв хөрөнгийг өвлөж авсан” гэж хэлжээ. Сонирхолтой нь өнөөх эмэгтэй энэ ярианд нь итгэж, мань хоёрт эхлээд 10 сая юань, дараа нь 30 сая юань шилжүүлж, луйвардуулжээ. Саяхан хоёр этгээд Шэнжэнд луйврын хэргээр шүүгдэж, хоригдох ялаар шийтгүүлэхээр болоод байгаа аж. Хятадын интернет хэрэглэгчид энэ түүхийг сонсоод бүр үл итгэсэн хандлагатай байсан бөгөөд “Ер нь ийм тэнэг хүн яаж ингэж баяжсан юм”, “Хаягийг нь мэдэх хүн байна уу. Би жинхэнэ Тэнгэр тэтгэгч байна” гэх мэт шоолж доромжилсон комментууд хөвөрсөн байна.

Ариунаа Онгио

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2025 оны 03 сарын 13

estoi doodohooosoo teneg hujaa bna daa

1  |  0
jui(41.85.161.171) 2025 оны 03 сарын 13

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

1  |  0
albaker(93.65.89.201) 2025 оны 03 сарын 13

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

1  |  0
Top