-Аргагүй хамгаалалт хийсэн гэдэг үндэслэлээр шүүх цагаатгажээ-
Хан-уул дүүргийн иргэн Б.Чойням бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэргээр 2016 оноос хойш шалгагдсаны эцэст шүүхийн шийдвэрээр цагааджээ.
-Яагаад гэмт хэрэгт холбогдчихсон юм бэ?
-2016 оны дөрөвдүгээр сард найз нартайгаа нийлж явж байгаад нэгнийд нь хоносон юм. Унтаж байтал найз маань шөнө гэнэт босож ирээд "Та нар манайхаас яв. Гарахгүй бол ална шүү” гээд намайг өшиглөөд зуураад байсан. Гэтэл гэнэт миний бөөрны ард нойтон оргих шиг болохоор нь тэмтрээд үзтэл цус болчихсон байв. Намайг хутгалсан байна гээд хэлсэн ч дайраад л байсан. Би сандрахдаа гарт таарсан зүйлээрээ цааш түлхсэн. Гэтэл тэр нь хутга байж таараад, би найзыгаа хутгалчихсан байж таарсан. Ингээд гэмт хэрэг шалгагдаж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан зүйл ангиар ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?
-Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хэлэлцсэн. Намайг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж цагаатгах шийдвэр гаргасан. Гэтэл прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүхээр орж хүчингүй болоод дахин анхан шатны шүүхэд ирж өөр шүүгчид хувиарлагдсан юм. Дахин анхан шатны шүүх дээр хуралдаан болж хэргийн мөрдөн байцаалтанд буцаасан. Ингэж явсаар байгаад дахин анхан шатны шүүхэд ирсэн. Шүүх хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 20-нд болж, намайг цагаатгах тогтоол дахин гарсан.
-Анхан шатны шүүх гурав дахь удаагаа хэргийг хэлэлцсэн юм байна. Прокурор дахиж эсэргүүцсэн үү?
-Прокурор дахин эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
Хамгийн сүүлд өмгөөлөгч маань Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар Улсын дээд шүүх хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн юм.
-Та жил гаруй хугацаанд шалгагдаж, таван удаа шүүх хуралдаанд оржээ. Өөрийгөө цагаадна гэдэгт итгэлтэй байв уу?
-Өөртөө биш шүүхэд итгэж байсан. Шүүх итгэж, найдсан маань талаар болсонгүй.
Анхан шатны шүүх болон Улсын дээд шүүхээс хэргийг хэлэлцээд намайг аргагүй хамгаалалт гэж үзэж цагаатгасанд маш их баярлаж байгаа хэлэх үг ч олдохгүй байна. Би энэ хугацаанд хэрэгт холбогдож маш их хэцүү байдалтай байсан.
Анх шүүх танхимд сууж байхад улсын яллагч ялын шүүмжээ уншиж надад 7 жил хорих ял сонсгоход үнэхээр шоконд орсон. Биеэ хамгаалаагүй бол амь нас минь эрсдэлд орох байсан. Биеэ хамгаалсан учраас шоронд орох болчихов уу гэж бодогдож байлаа. Гэхдээ аргагүй байдалд орсныг минь шүүх харгалзана гэж итгэж байлаа. Тэр хэрээр дотроо залбираад сууж байсан.
Би ээж аав, 2 дүүгийн хамт амьдардаг, энэ хугацаанд эх эцгээ маш их зовоосон, эдийн засгийн хувьд ч маш их хохирол амссан. Ажил хийх боломжгүй байнга цагдаа шүүхийн үүд сахиад суудаг байлаа. Энэ бүхний эцэст шударга шүүхээр шүүгдэж, цагаадлаа.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар, Улсын дээд шүүхийн шүүгчид болон өмгөөлөгч Т.Баярцэцэг нарт маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Ялангуяа өмгөөлөгч Т.Баярцэцэг маш чадварлаг, миний эрх ашгийг хамгаалах гэж их зүтгэсэн их ч зүйлийг хийсэн.
Шат шатны шүүх хэргийг үнэн зөв шударгааар шийдэж өгсөнд маш их баярлаж байна. Шүүгчийн туслах Д.Нямхорол, Ц.Амарсанаа нар надтай маш ёс зүйтэй хүнлэг хандаж байсанд их баярлаж явдаг юм. Шүүхийн үйлчилгээ маш сайхан, бүх зүйл энгийн иргэдэд ойлгомжтой, шүүх хурал болон дотоод үйл ажиллагаа нь маш тодорхой цаг хугацаатай, дэг жаягтай байдаг юм билээ. Миний хэргийг шийдсэн шүүгч нар маш чадвартай, ямар нэг зүйлийн үнэн зөвийг олох гэж маш их хичээж ажиллаж байгаа нь надад мэдрэгдэж байсан. Манай улсад шударга шүүх байдаг гэдэгт бат итгэсэн.
Ж.Энхбаяр

Сэтгэгдэл ( 6 )
bolj dee daljigansan yumnuudas bolj shoroond uu shorond uu gesen dohioldol ih garan shvv
найз нь хутгатай өөрийнх нь гарт хутга тааралдаад дайн болж байсан газар ууу
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
Хаха бүр шоронжсон мэдүүлэг өгчээ сандрахдаа гарт таарсан юмаар түлхэтэл тэр хутга байсан гэж шаагаад хаха нөгөө хохирогч зүрхэнтус газраараа 3. Удаа хутган дээр хальтарё унажээ гэдэг шиг саваагаад хаях юмаа
Nuguu gazraas ols olood avaad yavsan uzuurt ni uher uyatai bsaniig yaj meddegiin gedeg shig yum boljee
Unen shuu shudraga shuugchid baigaa.