Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөнө

2018 оны 01 сарын 06

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн  Замын- Үүдийн хилийн боомтыг өргөтгөн шинэчлэхээр боллоо.

Алтанбулагийн боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох юм. Замын-Үүд хилийн боомтоор  одоо нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл, долоон ачаа, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол өргөтгөснөөр цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн 35 хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.142.162) 2025 оны 03 сарын 13

ашгүй дэ хилээр гарахад ичээд бдаг бсан юм зэргэлдээ 2 орны боомт гоё бхад манай тансаг айлын хашаа хорооноос ч дор

1  |  0
Top