Зам тээврийн ослыг буруулах зорилгоор буруу хүрдний байрлалтай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх наалт наана. Авто машинуудад тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт орох үеэр тус наалтыг наах юм.
Сүүлийн жилүүдэд дийлэнх автомашины хүрд баруун талдаа байрлалтай учраас тээврийн хэрэгслийн гэрэл нь зүүн тал руугаа хэвийсэн тусгалтай байдаг. Тиймээс манайх шиг баруун гарын дүрмээр зорчдог замын хөдөлгөөнд буруу хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрэл нь сөрөг урсгалаар зорчиж байгаа жолоочийн нүдийг гялбуулдаг сөрөг талтай. Ялангуяа орон нутгийн замд хоёр урсгалаар өөд өөдөөсөө ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч руу гэрэл шууд тусч, үзэгдэх орчин хязгаарлаж, нүд гялбуулах зэргээр нөлөөлдөг.
Өнгөрсөн оны байдлаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалт журмын эсрэг нийтдээ 1600 гаруй бүртгэгдсэн. Зам тээврийн осол гэмтлийн 78 хувийг орон нутгийн замд шөнийн цагаар зорчигчид эзэлж буй. Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй аж.
Замын цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэл “Тээврийн хэрэгслийн бүрхүүлд тохирохгүй гэрэлтүүлэг тавьснаар байгаа онож гэрэлтүүлдэггүй. Их хурц гэрэлтэй учир өөдөөс ирж байгаа жолоочийг гялбуулж улмаар осол гарах аюултай. Нөгөө талаар автомашины гэрлийг арчиж өнгөлөөгүйн улмаас гэрэл муудах нөхцөл бүрддэг гэж болно. Тус наалтыг хэрэглэхэд ямар ч хүндрэл байхгүй. Машины гэрлийн гадна талд наачихад болно. Ойролцоогоор 2000 төгрөгөөр зарах байх” гэв.
Э.Цэрэнлхагва
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081