Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг сонсогчид барьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05
Шинэ жилийн баярын үеэр ЦЕГ-аас санаачлан “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тус эргүүлийн үйл ажиллагаанд Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийн  тушаалаар тус сургуулийн 400 сонсогч оролцсон байна. Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тэдгээр сонсогч хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.
 
 Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл гаргаж,  үр бүтээлтэй ажилласан ХСИС-ийн зарим сонсогчийг шагнаж урамшуулсан байна. Тухайлбал Цагдаагийн сургуулийн 313 дугаар дамжааны сонсогч А.Хүсэлбат, 314 дүгээр дамжааны сонсогч А.Батбаяр, 335 дугаар дамжааны сонсогч Т.Баянжаргал нарыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулжээ.
 
 Тэд Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран таван сая гаруй төгрөгийн хохиролтой зургаан гэмт хэргийг илрүүлжээ. Мөн эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олж тогтоон, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ирээдүйн  албандаа хэрхэн бэлтгэгдэж буйгаа харуулсан байна.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

saihan medee, sonsogchid mundag bainaa

1  |  0
Top