Засгийн газрын ээлжит хуралдаанд С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар Хөдөлмөр, хамгааллын яамнаас хийж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан. Уг танилцуулгад дурдагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол банк, арилжааны банкуудын хооронд тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.Тус үйл ажиллагаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, Хаан банкны гүйцэтгэх захирал Т.Жавхлан нар оролцсон юм.Санамж бичигт гарын үсэг зурснаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан ахмад настанд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулж, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа аж.
Энэ талаар Хөдөлмөр хамгааллын нийгмийн яамны сайдаас тодрууллаа.
-Тэтгэврийн зээлийн хугацааг уртасгаснаар хүү буурах боломж хэр байгаа вэ?
-Олон улсад жишиг байдаг л даа. Зээлийн барьцаа нь өөрөө 100% байлаа гэхэд олгож багйаа зээл нь 70% орчим, түүнээс хэтрэхгүй байх гэсэн байдаг. Энэ нь найдвартай эрсдэл багатай байдаг гэдэг талаас нь хардаг. Ийм учраас олон улсын жишигт нийцүүлж байгаа. Тэтгэврийн 70%-тай тэнцэх хэмжээний зээлийг банкнаас чөлөөтэй олгож болно гэсэн үг юм. Хэрэглээний зээл маань өөрөө бүтээн байгуулж байгаа хөрөнгө оруулалтын зээлтэй адилхан урт хугацаатай байх шаардлагагүй. Тэтгэвэр барьцаалсан зээл нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгогдох явцад төлөгддөг учраас ямар нэгэн томоохон эрсдэл, дарамт байхгүй. Эрсдэл багатай байна гэдэг нь хүү өндөр байх албагүй гэсэн үг. Тийм учраас хүүг нь яаж бууруулах боломжуудыг гаргаж өгч байгаа. Ингэснээр тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.
-Олон улсад тэтгэврийн зээл байдаг юм уу?
-Тэтгэврийн зээл нь хэрэглээний зээлийн нэг хэлбэр л дээ. Тэтгэвэр, хадгаламж барьцаалж байна уу гэдгээрээ ялгаатай биш. Ямар нэг эх үүсвэр барьцаалсан зээл гэдэг утгаараа олон улсад түгээмэл байдаг үйлчилгээ.
-Бусад арилжааны банкууд ийм тогтолцоонд орох уу. Эсвэл тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгох боломжтой болох уу?
-Тэтгэвэр авах арилжааны банкаа соонгох эрх нь тэтгэвэр авагчидад байгаа. Нийт тэтгэвэр авагч 380000 иргэдийн маань 92% нь Хаан болон Төрийн банкаар үйлчлүүлж байгаа. Тийм учраас бид нийт тэтгэвэр авагчдын олонх нь үйлчлүүлдэг хоёр банктай эхний ээлжинд хамтарч ажиллаж байна. Мөн бусад арилжааны найман банктай энэ чиглэлээр тодорхой санал солилцож, үргэлжлүүлэн ажиллах болно.
-Тэтгэврийн насыг нэмсэнтэй холбогдуулаад уул уурхай хүнд үйлдвэрийн салбарынхан нилээд эсэргүүцэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- Тэтгэврийн насыг нэмэх асуудлыг өмнөх засгийн газар шийдвэрлэсэн. Энэ асуудлыг УИХ дээр хэлэлцэхэд нь зарчмын байр сууриа илэрхийлсэн. Монголд тэтгэврийн насыг нэмэх цаг нь арай болоогүй байна. Дундаж наслалт өндөр хэмжээнд хүрч үү гэдэг асуудлыг ярьж байсан. Одоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож ирээд, энэ асуудлыг судалж үзхэд зайлшгүй эргэж хармаар шаардлагатай асуудлууд байгаа юм.Эдгээр асуудлууд нь юу вэ гэхээр нэгдүгээрт, хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн тэтгэврийн насыг адилхан зургаан сард нэмэгдүүлсэн. Үүнийг оновчтой зөв шийдвэр биш гэж харж байгаа. Хоёр дахь асуудал нь тэтэгэврийн насыг нэмэгдүүлэх журмын тухай хууль дагалдуулж гарар шаардлагатай болсон. Одоо тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэх асуудал хэрэгжүүлхээр амьдралд ямар бодитой асуудал үүсч байна гэхээр нэг онд төрсөн хоёр хүн оны эхний болон сүүлийн хагас жилд төрснөөсөө хамаараад тэтгэвэрт гарах хугацаа нь нэг жилийн зөрүүтэй байх ийм асуудлууд үүсээд байгаа. Тийм учраас тодорхой хэмжээгээр тэтгэврийн насыг нэмсэн асуудлыг судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байгаа гэж салбарын сайдын хувьд бодож байна. Нөгөө талаас өнгөрсөн жил тэтгэврийн насыг зургаан сараар нэмэх шийдвэр гаргахад санал гаргаж, их хурлын тогтоолд хоёр зүйл оруулж байсан. Нэгт тэтгэврийн нас нэмсэн асуудал иргэдийн амжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн байдалд хэрхэн нөлөөлж байна вэ. Засгийн газар жил бүр судалгаа хийж Их хуралд танилцуулж бай гэсэн заалт оруулсан. Хоёрт энэ асуудал нь хөдөлмөр эрхлэлтийн байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа оруулж ирж байхыг даалгасан. Ийм хоёр заалттай их хурлын тогтоол гаргасан. Мөн энэ асуудлаар Үйлдвэрчний эвлэлтэй хамтраад судалгаа явуулж дүгнэлт хийнэ гэсэн бодолтой байгаа.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )
Тэтгэврийн зээл гол бишээ буурч байвал сайн .Харин тэтгэврийн нас,ХАОАТатвар намсэнээ буцаахгүй бол 3-4 сард том жагсаал болж их хурал тарж та 7 сард гудамж метрлэнэ шүү.
Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081
Тэтгэвэрийн зээл биш тэтгэвэр нэмэхээ ярина байгаа.Сайд аа??? Тэтгэвэрийн нэмэгдэлийн талаар мэдээлэл өгнө үү?
Zeel bitgii hel tetgeberee abch chadahgui baih 65 arai dendene naslahuu
erthen tetgeverte garch heden jil ch gesen nuruuga amraamaar bhad maanag MAN iim teneg doromjilson shiidver gargah ch gj de,mun ajilgui zaluusa ajiltai bolgohgui bol solongos ruu yavj urh ger salj ternese doloon dor yum bolj bhad zoriud mongolchuuda yaduu bailgah bodlog MAN yavuulj bn uur yu gehiiin 2020 odoohon bolnoo gaigui
Zeel gedeg chini or bizdee.Neg ix gaixuulaad baix zyil bish bsix shyy. Tetgebree nemex acuudlaa yribal yacan ym be.
Ажилгүй олон залуучууд байхад тэтгэвэрт гарах нас нь болсон хүмүүсийг хурдан гаргах хэрэгтэй шүү дээ.Тэтгэврийн насыг хойшлуулах биш урагшлуулах л шаардлагатай.Тэгэхгүй бол ажилгүй хүмүүсд ажлын байр олдохгүй хэвээрээ л байсаар байна.
Toriin bank arai yuma.tetgewriin zeelee 2sard 1uda zeel ogdog bsnaa odo bvvr 4sard 1uda zeel ogdog bolchixoj.zeel zeeliin xoorond amjirgaga bolgood bdag emee owoo xogjliin berxsheeltei bidend xvnd tusaj bna shvv.