Ажлын хэсэг хуралдлаа

2018 оны 01 сарын 05

 

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16 -19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Уг хурлыг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын даргын 2017 оны А/289 дүгээр тушаалаар бэлтгэл ажлыг хангах  ажлыг хэсгүүдийг байгуулан ажиллаж  байна.

Өнөөдөр тус ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ажлын хэсгүүдэд  үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top