Харүмафүжи аваргыг торгох шийдвэр гаргажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05

Харүмафүжи Д.Бямбадорж  Маэгашира Таканоиваг зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлж, хийсэн үйлдэлдээ уучлалт гуйсан. Түүний асуудлыг эцэслэн шийдээгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр өглөө Тоттори аймгийн шүүхээс Харүмафүжи аваргыг монгол мөнгөөр 11 сая орчим төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Мөн Сүмогийн холбооны дээд зөвлөл хэвлэлийн хурал хийж "Таканохана ояаката болон Таканоива"-тай хийсэн сонсгол дууссан гэдгийг зарласан байна. Энэ үеэр Дээд зөвлөл захирлуудын зөвлөлөөс Таканохана ояакатад арга хэмжээ авч,  захирлуудын зөвлөлөөс буулгах тухай хэлэлцэж шийдвэрлэсэн гэдгээ ч олон нийтэд мэдэгдсэн юм. 

Харүмафүжигийн ояаката Исэгахама, Таканоивагийн ояаката Таканохана нар ирэх сард болох захирлуудын сонгуульд оролцох эрхтэй хэвээр байгаа аж. Хэрэв сонгуульд амжилттай оролцвол эргээд зөвлөлд орж ирэх магадлалтай гэнэ. Харүмафүжи аваргын хувьд зодог тайлсан нь хамгийн том шийтгэл боллоо хэмээн хүмүүс үзэж байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top