Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тодорхой тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах хуулийг энэ оны 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

Тодруулбал, Манай улсын хүн амын 34.6 хувийг залуучууд эзэлдэг. Хүн амын дийлэнх хувийг эзэлж буй залуучуудын хөгжил, оролцоог төрөөс дэмжих хэрэгцээ, шаардлага тулгарсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсан юм. Тус хууль нийт долоон бүлэг, 25 зүйлтэй аж.

Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих хуульд Монгол залуусын эрхэмлэх зүйлийг эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх, нийтэд тустай санй дурын ажилд манлайлан оролцох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, амьдрах ухааны болон санхүүгийн мэдлэг, чадвар эзэмшиж, сахилга баттай байх, хэвлэл мэдээлэл, цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байх, эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэх хэмээн хуульчилсан байна.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
호ㅗ(103.57.94.211) 2025 оны 03 сарын 13

ypon ruu turshlagiin ajiltan gargah zar bna

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

heregjij baigaag haruulsan jishee chin haana baina

1  |  0
Top