Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ шуурхай ажиллаж галын аюулаас хоёр эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал, тус сумын Тахилт багын иргэн Н-ын гэр өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед шатаж, гал түймэр гарсан байхыг мэдэж, цаг алдалгүй ажиллажээ. Ингэснээр эрдэнэт хүний амь насыг эрсдэхээс аварч, цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )