Архи нь баян, ядуугаас нь хамаарч хүний зүрхэнд өөр өөрөөр нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

Норвегийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эйжи Дэгеруд гэх эрдэмтнээр удирдуулсан баг согтууруулах ундааны тухай нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Судалгаанд нийт 207394 насанд хүрэгчдийг хамруулсан байна. Тус судалгаанд нийгмийн бүх төрлийн бүлгийн хүмүүс хамрагдсан бөгөөд тэдний архины хэрэглээ нь мөн  өөр өөр байжээ. Тэдэнд архи хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судалсан байна. Судалгааны үр дүн итгэмээргүйгээр байжээ. Согтууруулах зүйл буюу архи нь хүний хөрөнгө чинээнээс хамааран зүрхэнд нь өөр өөрөөр үйлчилдэг болохыг эрдэмтэд тогсоосон байна.  Архийг их хэмжээгээр хэрэглэх нь ядууст зүрхний шигдээс болон зүрх, судастай холбоотой өвчлөл үүсгэдэг бол харин баян хүмүүст нөлөө үзүүлэх нь бага байдаг гэдгийг судалгааны үр дүнд тогтоожээ. Учир нь хөрөнгөлөг хүмүүс дээд зэрэглэлийн архи уудаг бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндэд тийм ч сөрөг нөлөө үзүүлэхгүй байх аж. Энэ тухай мэдээлэл “PLoS One” сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Дэлхийд архины хэрэглээгээрээ тэргүүлж буй улс бол Беларус юм. Тус улсын жилийн хэрэглээ 14.37 литр бөгөөд архины хэрэглээгээрээ бусад орноо эрхгүй тэргүүлдэг ажээ. Түүнчлэн тухайн улсад архитай холбоотой гэмт хэрэг, өвчлөлийн асуудлууд байнга гардаг байна. Тэдний 47 хувь нь архи, 31 хувь нь шар айраг, 17 хувь дарс, 5 хувийг бусад зүйлс эзэлдэг байна. Харин манай улсын жилд нэг хүнд ноогдох архины хэмжээ нь 8-9 литр байдаг гэсэн тооцоо бий.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

www.inverse.com



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top