Агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах зорилготой “Дулаалгын аян”-ыг Чингэлтэй дүүргийн хэмжээнд зарласан. Аяны хүрээнд тус дүүргийн 7-19 дүгээр хороонд тус бүр нэг өрхийг сонгож “Загвар өрх”-үүдийг бий болгожээ.
Иргэний амины сууцыг нь чулуун хөвөнгөөр дулаалж, дулаан алдагдлыг бууруулснаар түүхий нүүрсний хэрэглээ 50-80 хувь хүртэл буурсан гэнэ. Айл өрх бүр амины сууц, орон гэрээ чанарын шаардлагад нийцсэн дулаалгын материалаар дулаалж утааг багасгах бодит ажил болох нь “Загвар өрх”-үүдийн түлшний хэрэглээнээс харагдаж байгаа ажээ.
Цаашид “Загвар өрх”-үүдийг нийт айл өрхүүдэд сурталчлах, мэдээллийг хүргэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )