60 мянган өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ

2018 оны 01 сарын 04

Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав.

III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа багасахаас гадна байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж одоогийнхоос гурав дахин буурч, системийн найдвартай байдал бий болно гэж үзжээ.

IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчилснээр улсын хэмжээний цахилгаан, Улаанбаатар хотын дулаан хангамж  найдвартай болж, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шинэ эх үүсвэртэй болох хүртэл хангах боломж бүрдэх юм. 

Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэв.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн


 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Гэр хороолол чинь цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдаагүй байхад юугаа яриад солиороод байгаа юм бэ.60.0 халаагуур хичнээн их тог зарцуулахыг мэдэж байна уу.Өнөө маргаашаа яая даа гэж байгаа ард иргэдээ цахилгааны мөнгөний өрөнд оруулж хараал идэх болж дээ.

1  |  0
Иргэн(202.70.47.158) 2025 оны 03 сарын 13

Энэ солиот Хөвсгөлдөө очоод улсын төсвөөр баригдсан хүнсний зах, ИНЕГ-ын шийдвэрээр онгоц нисдэг болсон үйл ажиллагаанд өөрөө хийсэн болгон солиороод явж байхгүй үхсэнээ хийж, цахилгаан ярьж явна вэ?

1  |  0
Top