Тэтгэмж авахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

 

УИХ-аас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг баталж гаргасан. Улмаар хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Уг хуульд дөрвөн төрлийн халамжийн үйлчилгээг шинээр олгохоор тусгагдсан.Тодруулбал, жирэмсний тэтгэмжийг эх таван сартайгаасаа төрөх хүртэлх хугацаанд cap бүр 50 мянган төгрөг авна. Хоёрдугаарт, 0-3 настай хүүхдээ асарч байгаа эхэд cap бүр мөн 50 мянган төгрөгийн тэтгэмж өгнө. Гуравдугаарт, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүрт нь нэг сая төгрөг олгох бол гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүрээр тооцож гурван сая төгрөгийг олгох юм.

Дээрх тэтгэмжүүдийг авахын тулд:

- Оршин суугаа газрынхаа халамжийн ажилтанд хүсэлтээ гаргах 

- Өргөдөл

- Нэг хувь чээж зураг,

-Иргэний үнэмлэхийн хуулбар

-Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

-Өрхийн эмчийн тодорхойлолтыг хавсаргаж өгөх ёстой гэв.

 Харин “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол нэмэлт бичиг, баримт шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дээрх бүх бичиг, баримтыг бүрдүүлэхээс гадна жирэмсний амралттай байгаа гэх ажлын газрынхаа тодорхойлолтоо авчрах хэрэгтэй гэнэ. Мөн Капитал,Хаан болон Төрийн банкаар дамжуулж олгох юм.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top